Хөршүүдээ муулж суухаар өөрсдөө хөгжөөч
2013/08/26
Манайхныг хараад байхад нэг л их бусдын муулж эсвэл хэн нэгнийг магтан дуулсан хүмүүс байх юм. Тэр дундаа хоёр хөршөө нэг бол газар доор ортол нь муулна эсвэл өөрсдийгөө муулах болохоор хөршийнхөө хөгжлийг магтан дуулж, атаархацгаана.
Хятадууд ингэж хөгжиж байхад бидний байж байгааг царайг хар, болж бүтэж байгаа юм ганц ч ширхэг алга гэнэ. Хятадууд яаж төрөөс хулгай хийсэн хүмүүстэй тэмцэж байна. Хатуу тэмцэж байж л улс орон хөгждөг юм байна. Манайхан хулгайч, луйварчдыг өршөөгөөд байж болохгүй гэцгээнэ.
Гэтэл нөгөө хэсэг нь дарангуйлалд байснаас эрх чөлөөтэй ядуу байсан нь дээр хэмээн дэмийрцгээнэ. Бас болоогүй хоёр хөршөө дарангуйлагч, харгисаар нь дуудна. Энэ мэт хаа сайгүй, дээр дооргүй дэмийрэл үргэлжилж байна. Энэ үеийн монгол хүмүүсийн толгой бусдыг муучилж, шүүмжлэхэд сайн ажиллаад байх шиг. Энэ бол монголчуудын бараг хууч өвчин болчихлоо доо.
Бусдыг нь муулаад байвал өөрсдөө хөгжчих юм шиг л зүтгэсэн хүмүүс. Хоёр хөршийнхөө хөгжлийг харлуулаад байвал тэд сүйрчих юм шиг сэтгэсэн хүмүүс. Үнэнийг хэлэхэд үгүй л байхгүй юу. Биднийг энд муулж, доош нь хийж, харлууллаа гээд тэдний хөгжил дэвшил, технологийн ололт амжилт явдгаараа л явна. Ард түмэн нь хөдөлмөрлөж, судлаачид нь шинэ шинэ сэдвүүд дээр өдөр шөнөгүй ажиллаж, гайхамшигт нээлтүүдийг хийсээр л байх болно. Бид энд худгийн уснаас өөр ертөнцгүй мэт амьдарсаар байгаадаа ичих цаг болжээ.
Бусдын муулж байхын оронд улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй биш үү. Энэ буруу гэж үү. Хоёр хөршөө нүд үзүүрлэн, дайсан №1, 2 гэж харахын оронд тэр хоёроо дагаад бас хамтраад олон олон том төслүүдийг хэрэгжүүлэн хүчирхэгжихийн төлөө зүтгэх хэрэгтэй биш үү. Өнөөдрийн энэ олон асуудлаас Монгол улс яаж гарая гэж бодож байна вэ? Хаяагаа манаад бусдыг муулаад л суугаад байвал нэг л өдөр бүх юм сайхан болчих уу. Эсвэл бусдын хөгжилд атаархаад хоосон яриад суугаад байвал манай улс нэг л сайхан нартай өдөр хөгжчих үү. Иймэрхүү ид шидтэй сайхан үлгэрт итгэгчид олширсоор байна. Нэртэйгээр нь Хойд Солонгос шиг болчих юм уу. Тэгээд бүх зүйл болж байна, манай ард түмэн сайхан төгс нийгмийг байгуулж байна гээд ард түмнийхээ тархийг угааж, дэлхийг хуурахыг оролдох уу. Эцсийн эцэст тэд өөрсдийгөө л хуурч байгаа шүү дээ.
Одоо энэ бүхнийгээ зогсоож ёстой “хүн шиг сэтгэж”, “улс шиг бодлого боловсруулах” цаг болжээ. Үүний тулд“гадаад дотоод явж гахай шувууны мах идсэн хүмүүс” жаахан идэвхтэй ажиллах нь зөв биш үү. Хэдий хүртэл дуугүй суух билээ. Бүгд л болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Тиймээс салбар салбарт бий болоод байгаа худал хуурмагийн их түймэр лүү ус цацахаас эхэлцгээх нь зөв биш үү. Буруу, худлаагаар эхэлсэн ажил эцсийн дүндээ муу үр дагаварт л биднийг аваачих болно.
Тиймээс одоо “сэтгэлийн хөтөлгөөн”, “мухар сүсэг”, “хэнээрхэл”, “солиорол”, “дэмийрэл”, “хөөрөл”-өө хойш нь тавьж ухамсартайгаар амьдралдаа хандах хэрэгтэй. Төрийн тэргүүнээс эхлээд бүх ард нийтээрээ ухамсартай байж, бүгд амьдралынхаа тухай ярьцгааж, ирээдүйнхээ тухай нухацтай бодьё л доо. Алийн болгон түүх ярьж, Чингис хаанаа мөрөөдөх вэ дээ. Чингис хаан үхсэн. Тиймээс амьд хүмүүс бид өөрсдийнхөө амьдралын тухай бодох хэрэгтэй биш үү.
Үүний дараа хамтаараа улс орноо сайхан болгохын төлөө хөдөлмөрлье. Хэдий хүртэл бид гадаадад дүрвэж, хүн төрөлхтний шившиг болж, бусдын дургүйг хүргэж амьдрах явах вэ? Бардам ам, худал хөөрлүүдээ дарж ухамсрыг нэгдүгээрт тавия. Үнэнийг хэлэхэд Монголчууд бид амаараа аль хэдийн дэлхийг байлдан дагуулчихсан шүү дээ. Ичмээр биш үү. Ичихгүй байна гэж үү. Тиймээс одоо монголчууд хоёр хөршөө, гадны улсуудыг муучилж, гоочилж суухын оронд өөрсдөө өөрсдийнхөө эх орны тэдний зиндаанд хүртэл нь хөгжүүлье.
Зочин · 2013/08/27
manai tarvaga aryn egneenii zahad hoshonogo tsarailaad maajignaj baigaagiineeeeee......
Зочин · 2013/08/27
ene niitlel bichsen ***** uuruu yuu hiicheed ingej tom dugaraad bga mal ve niigem niigemee haraach mal yumuu yumchin doorooso eheldeg yum shuu
Зочин · 2013/08/27
gol ni putin, hu 2 iin ariin tsunh barisan 2 goe bgaazde..2 r egnee lyy ****uu haruulaad...kinond gardag tsumiin dain chine yavj bgaa ni ter dee hehehe
Зочин · 2013/08/27
sanal niilj bna
Зочин · 2013/08/27
yag zuv bichsen bna. busgid muulahaa boliooo. uls ornoo ***n bolgohin tuluu busadtai hamtarch, evtei baij surtsgaaya
Зочин · 2013/08/27
Zub shdee Kazakhiin erunhiilu****ig har Hiatad Orostoi zeregsej alhaj bn tegsen manaih yaasiin