Олон улсын Нарантуул худадааны төвд гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус худалдааны төвд гал гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-аас гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтуудыг батлагдсан удирдамжийн дагуу хийсээр иржээ.

Ийм байхад Нарантуул захын удирдлагууд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зөрчил арилгуулахаар өгсөн заавал биелүүлэх албан шаардлага галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй байна. Тиймээс галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй үндэслэлээр 2016 оны 02-р сарын 26-ны өдөр Нарантуул трейд ХХК-ийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн нэгдэх заалтыг үндэслэн 250 000 төгрөгөөр торгож, захиргааны хариуцлага тооцож байжээ.

А.Баярмаа