Эрүүгийн цагдаагийн газрынхан монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг илрүүлэв. Манай улс руу чиглэсэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх гадаадын гэмт бүлэглэлүүдтэй монгол залуус хамтран нутаг нэгт охид, эмэгтэйчүүдээ худалдаалдаг байжээ.

 

Уг бүлэглэл нь охид, бүсгүйчүүдийг БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан гэнэ. Ингэхдээ “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн зараар охидыг хуурч мэхлэн Бээжин хотод аваачин хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байжээ.


Одоогийн байдлаар 10 охин хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд эх оронд нь авчирсан бөгөөд насанд хүрээгүй охин ч байгаа гэнэ. Хохирогчдын мэдүүлснээр гэмт хэрэг үйлдэгчид нь БНХАУ-д амьдардаг, тэндээ саун ажиллуулдаг хүмүүс аж.

 

Н.Амундарь