БНН-ын дарга Б.Жаргалсайханыг МАН-д элсзж магадггүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд гарч эхэллээ. Энэ талаар “Хас”-ын хэмээх тодотголгой Ч.Ганхуяг “Б.Жаргалсайхан ах Сүхбаатар дүүргийн Ардын намын хороовд бүртгэлтэй болж магадгүй болоод явчихлаа” хэмээн бичжээ.

Б.Жаргалсайханы хувьд 2004 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин сонгогдож, 2006 онд МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан билээ. Тэрбээр 1992 овд Монголын Хөрөнгөтний нам байгуулан, 1997 овд Бүгд найрамдах нам /БНН/ болгон өөрчилсөн байдаг. БНН-ын тухайд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэргдоржийг дэмжиж оролцохоор санамж бичиг байгуулж байсан юм.

 

Харин энэ удаад намын дарга Б.Жаргалсайхан Сүхбаатар дүүргийн МАН-д хороонд бүртгэлгэй болсон тохиолдолд БНН-ыг татан буулгах эсвэл өөр нэгэнд шилжүүлэх нөхцөл байдал үүсэх нь. Б.Жаргалсайханыг ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг ирэх сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ гэсэн мэдээлэл дагалдаж байгаа юм.

 

С.СҮЛД

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/