АН-ыг Н.Алтанхуяг “тэргүүлнэ”
2016/03/09
Нохойн дуу ойртож намууд аль тойрогт нэр дэвшигчээ сойж, мандат өвөртлүүлээд явуулахаа бараг шийдэж дууссан болов уу. Үүнээс гадна намын жагсаалт гэж нэлээд том тохиролцоо бий. Зарим намуудын жагсаалт нэлээдгүй өндөр үнэ хүрч буй гэсэн мэдээлэл ч байна. Ямартай ч нам нь халаасны мандатаа сайн авбал Улсын их хуралд цахилгаан шатаар суух эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн.
Энэ жил АН-ынхан сонирхолтой байдлаар сонгуульд оролцох төлөвлөгөө гаргасан бололтой. Тодруулбал, намын дарга болон Ерөнхий сайд гээд намын удирдах албан тушаалтай эрхмүүд тойргоос нэр дэвшихээр болсон гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам, тээврийн сайд М.Зоригт нар Дорнодоос нэр дэвших бол намын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр болсон аж. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ардчилсан намын жагсаалтыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлэхээр болсон байна. Түүнийг жагсаалтын нэгд бичсэн нь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа энэ сонгуулиар АН-ын урдаа барих гол "зэвсэг" учраас ийм шийдвэр гаргасан бололтой.
Б.Төгөл
Зочин · 2016/03/15
Хийсэн юм хэлэх үгтэй хүү шүү
Зочин · 2016/03/15
Улс орныг өрөнд оруулж өөрсдийг нь тэрбумтан болгосон бондын мөнгөөр өөрсдөө сонгуулийн шоугаа хийж байгаа болхоос улс оронд тустай зүйл хийсэн нь алга л байна. Алтанхуяг улс орныг өрөнд баригдуулчихаад өөрийгөө баатар болсон мэт дөвийлгөж байгаа нь инээдтэй.
Зочин · 2016/03/12
Tagjigaraaa hol hevt yun uudrug yum
DEMOCRATIST · 2016/03/10
UHSEN NOHOIN OTSGOR ...
Зочин · 2016/03/09
Алтанхуяг хол хуцаж хэвт
Зочин · 2016/03/09
Зочин · 2016/03/09
sain bn