Реппер Gee өрх тусгаарлажээ
2013/08/27
Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн өвөрмөц хоолой, уран бүтээлээрээ олноо танигдсан. Түүний уран бүтээлээс эх оронч зан, үндсэрхэг үзэл эрхгүй мэдрэгддэг.
Реппер Gee-гийн дууг сонсоогүй залуус үгүй гэхэд болно. Түүний дууг урам өгөн сонсдог нэгэн байхад үгүйсгэх хүн ч цөөнгүй. Харин тэрбээр шүүмжлэлд эмзэглэж, ундууцдаггүй. Угаас ч төгс, төгөлдөр нэгэн хаана ч байдаггүй хэмээн хэлдэг.
Харин тэрбээр саяхан эхнэртэйгээ тусдаа гарсан бөгөөд хөөрхөн охины аав болж тун баяртай байгаа гэнэ. Түүний эхнэр нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг, жирийн л нэгэн бүсгүй байдаг аж. Мөн эхнэртээ үнэнч, надад ямар нэгэн өөр эмэгтэй хүний орон зай хэрэггүй хэмээн ярьжээ. Түүнчлэн намайг сонирхож байгаа бүсгүйчүүд байвал “game over” л гэж хэлье дээ. Тоглоом дууссан, насны ханиа олсон хэмээн дурьджээ.
Хэдхэн өдрийн өмнө Түүний тоглосон “Микроны босс” инээдмийн уран сайхны кино “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдээр дүүрэн байгаа билээ.
Б.Хорлоо