Н.Энхбаярыг албадан саатуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна
2016/03/15
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү Н.Энхтуяатайгаа холбоотой албан тушаал, авилгалын хэрэгт сэжигтнээр, одоо МАХН байрлаж буй, АНУ-ын иргэн А.Гинсбургийн эзэмшилд байсан байрыг залилсан хэрэгт сэжигтнээр, Эрүүл Мэнд, Спортын Сайд асан Г.Шийлэгдамбын авилгал авсан хэрэгт гэрчээр тус тус тооцогдоод буй билээ. Мөн дахин нэмж, МАХН-ын гишүүн, Худалдан Авах ажиллагааны газрын дэд дарга асан, "Малчин" компаний эзэн С.Дашдондогийг залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой болжээ. С.Дашдондог нь УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшиж, аймгийн МАХН-ыг удирдаж, тус намаас төрийн тендерийг хариуцсан агентлагийн дэд даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярт 500 сая төгрөгөө залилуулсан хэмээн хуулийн байгууллагад өргөдөл гаргажээ. МАХН-ын гишүүн С.Дашдондогийн өргөдөлтэй холбоотойгоор ийнхүү Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчид холбогдох дөрөв дэхь хавтаст хэрэг үүсч буй юм.
Уг хэргүүдтэй холбогдуулан хуулийн байгууллагаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбогдож, мэдүүлэг, тайлбар өгөхийг хүссэн ч тэрээр боломжгүй гэдгээ шуудхан хэлж, одоог хүртэл очоогүй байгаа билээ.
Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч Н.Энхбаяр хэрэв хуулийн байгууллагад очиж, тайлбар өгөхгүй хэвээр байвал түүнийг албадан саатуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг эх сурвалжууд өгүүлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын ойр тойрныхон ч үүнд бэлтгэлтэй байгаа бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Н.Энхбаяр даргыг баривчлах байх. Зохиол нь тэгж бичигдсэн юм шиг байна лээ" хэмээн өгүүлжээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2016/03/16
ene ardchilsan nam aria dendnee songuuli bolhoor l esreg namaa ungaah geed dandaa l kom zohioj bh ym aa enhbayr dargaas tiim ih aidag ym bhda ATG-iihand hiih ajil enhbayriig barij shalgahaas oor ajil bdgui ym bhdaa elbegdorj batuul zereg tolgoilogch humuusiig shalgah ystoi shdee ted nariin ard ih ym bga bhaa daa enhbayr ter talaar ni medtsen bolhoor aigaad bur tsitsag tawihnee
Зочин · 2016/03/16
Mongoliin ATG gantshan hvntei notsoldood baih uym. Jinhene shalgah hvmvvs zunduun baihad uamar sonin uym be? Elbegdorj,Bauartsogt,Bauar,Batvvl geed l tsywarna shvv dee.
Зочин · 2016/03/16
ан энэ төр засаг ганц Энхбаяртай зууралдсаар хугацаа нь дуусах нь ээ
d.gANAA. · 2016/03/16
Tonil
odoo bolimooj um shigee · 2016/03/15
ATG -iig ETG geed bsan barag unen umuu da.
Зочин · 2016/03/15
энхбаяр ах та одоо хууль цагдаагийнхан дуудсан цагт гутлаа тослоод зангиагаа засаад очиорой доо амьтан хумуусээс авсан мунгоо одоо огчих хэрэгтэй шуу
зочин · 2016/03/15
Төрд гарсан хужаа нараа шалгахгүй,Оросын өрөөс чөлөөлсөн үндэсний баатар уруугаа дайраад юу болж байна даа.Арай Ар Монгол Улс болгох гэсэн далд хуйвалдаан яваад байгаа биш үү.
Зочин · 2016/03/15
Зочин · 2016/03/15
ЭНХБАЯР гэж байхаар хужаа БАЯРЦОГТийг шалгаач харийн оронд мөнгө байршуулж өөрийгөө монгол хүн биш гээ биздээ энэ л хүнийг шалгаач хуулийхаа ,,, ЭНХБАЯР гэдэг хүн их юм хийсэн шүү энэ хүнийг 2012 онд байхгүй бүлгоод МАНАН аваад одоо ЭХ орноо хардаа хүмүүсээ ///////////////////+,,,,,,,,,,,,,,,,,
Зочин · 2016/03/15
Huuli heregjideg ym bol tsag hi bolson arai uuruur amidarch bolno doo
зочин · 2016/03/15
Мүүний шашин урсгалд Энхбаяр даргыг холбох байх даа гэж бодож байсан ашгүй Элбэгдорж гуай маань өөрөө нүгэлтэй энэ урсгалд орж,улс орныхоо ирээдүйг сүйтгэж эхэлсэн байх нь хөдөлшгүй баримтаар нотлогдлоо Ийм л хүмүүсийн эсрэг энэ Энхбаяр гэдэг хүн тэмцээд байгааг ойлгох хэрэгтэй дээ хүмүүсээ
зочин · 2016/03/15
Яахаараа ганц хүнийг бооргоод байдаг байнаа.Үнэхээр Энхбаяр дарга маань төрд гараад ирвэл эдний юу хийж байсныг илрүүлж,Элбэгдоржтонгууд Монголд амьдрах аргагүй болно доо.Энхбаяр дарга маань намынхантайгаа уулзахдаа,тэр дуудаад байгаа газруудад хилс хэрэг үүсгээд байгаагаа хэлээд байгаа шүү дээ.Бүх талаараа ав тэгш ийм хүнийг гараад ирэх вий гэж ёстой байж суух газраа олохгүй байх шив дээ. Монгол улсмсад энэ хүн хэрэгтэй хүн гэдгийг ард тү ухаантай ард түмэн мэдэж байна шүү дээ
Зочин · 2016/03/15
Н.Энхбаярыг 2012 оны сонгуулийн өмнө барьж шоронд хийж байсан 2016 оны сонгуулийн өмнө барьж хорьж мэдэх л юм 2012 онд 500 гаад Цагдаа хөдөлгөж байсан одоо байнгын армиа ганц Энхбаярын өөдөөс хөдөлгөх байх даа Бурхан зүг
Зочин · 2016/03/15
Ochood tailbaraa helehiin orond zoriud barivchilgaa bolgoj haragduulan teriigee songuuliin show bolgon namaig barilaa gej bas uruvduuleh humuusiin tarhiig ugaahaar Enhbayar tuluvlujee. Mundag hun yumaa gehdee odoo uuniig chin humuus meddeg bolson shuu de. Urd n bol huurhiig gedeg baisan odoo bol humuus Enhbayariig meddeg bolson do.
Зочин · 2016/03/15
АТГ д Энхбаяраас өөр хүн харагдахгүй иргэд хоорондын маргааныг иргэний шүүх шийдэх ажлыг өлгөж аваад байдым болоо .
Зочин · 2016/03/15
АТГ жирийн иргэд хоорондын маргааныг иргэний хэргээр шүүхгүй яагаад өлгөж аваад бга юм.Гинсбургийн хэрэг,Дашдондогийн мөнгө гд.Иргэний хэргээр шийдмээр юм.Энхбаяр дуудсан цагт нь очиж би тайлбараа хийсэн гд итгэл дүүрэн зогсож бж болдоггүй юмуу.Амны бай болж бхаар үнэн юмыг үнэнээр нь яриад,үгүй бол өмгөөлөгчөө уулзуулаад бж болмоор санагдах юм
Зочин · 2016/03/15
АТГазарт өчнөөн хийх ажил баймаар ганц хүнтэй ноцолдоод олон жил боллоо . Төрд гарсан хүмүүс бүгд их мөнгө хөрөнгөтэй болсон шүү дээ. Тэднийг яагаад шалгахгүй ганцхан хүнтэй ноцолдоод байгааг ойлгохгүй байна. Соц нийгмийн үеийн бүх үйлдвэр аж ахуйн газруудыг үнэгүйдүүлж авсан зөндөө хүнийг олж дэс дараатайгаар шалгах бишүү.
Зочин · 2016/03/15
олон мянган намын гишүүдийн эрх ашгийг яагаад зөрчөөд байгааг хэлэх хүн байна уу??? Ганц Энхбаяр гэдэг хүнтэй биш намын жирийн олон мянган гишүүдийн сонгох сонгогдох эрхийг зөрчөөд байна Би жирийн л нэг гишүүн нь . Энхбаяр гэдэг хүний цаана бөөн улс төрийн хэлмэгддүүлэлт улс төрийн жүуиг яваад байна . Болимоор байна . АТГ .
Зочин · 2016/03/15
Энэ Энхбаяр гэдэг хүний эсрэг найруулсан АН-ын захиалагат эмгэнэлт драм. Энэ хүн чинь ардаа гэр бүлтэй үр хүүхэд эцэг эхтэй жирийн Монгол эр хүн Монголчууд яахаараа ганц хүнийг буруутгаад байгаа үндэслэл муутай хэргүүдээр буруутгаад байгааг ойлгохгүй байгаан .Энэ хүний цаана МАХН ын жирийн олон мянган гишүүдийн эрх ашиг хохирч байгааг ард түмэн ухаарах цаг болсон . Итгэл үнэмшлээрээ энэ намыг дэмжж байгаа
ганаа · 2016/03/15
очоод л тайлбараа өгнө биз,үүнээсээ болоод хоригддог биз дэ,тэгэхээрээ хэлмэгдсэн хүн болоод л өлсгөлөн зарлаад жүжиг тавьж эмнэлэгт хэвтэнэ,өрөвдсөн иргэд намыг нь дэмжиж УИХд хэдэн суудал өгнө,мань хүн эвсэл байгуулж албан тушаалын наймаа хийж мөнгө төгрөгний хэрэгт орооцолдоно, тэгээд л............
zochin · 2016/03/15
odoo zugeer neg taiban amgalan uls tor gehgui amidarch boldoggui ym bh da
Зочин · 2016/03/15
Монголын хууль эрх мэдэлтэнд үйлчлэхгүй жирийн иргэдэд л үйлчлэх юм.Жирийн иргэн дуудсан цагт нь очихгүй бол хууль хяналтынхан аль хэдийн саатуулчихсан байгаа.
Зочин · 2016/03/15
ГанцМАХН Энхбаяр ч гэсэн энэ улсын иргэн баймаар харж байхад хост эцгийн Дагавар хуухэд шиг сонгууль ойртохоор л барьж хоридог намыг нь намчирхав гээд л
Зочин · 2016/03/15
Hels hergeer hucheer abrivchilah geed baihad yah yum be, unendee ulaan tsaindaa garna gedeg ni bolchihjee. ATG-ees duudah hereg mun uu. Tegvel busad irgenii, eruugiin gemt heregtei temtseh gazar gej baigaad yana aa.
Батаа · 2016/03/15
Хаашаа юм бэ хууль дурэм гэж байдаг бол барихаас еер арга алга.зугээр нэг баагий бсан бол аль хэдийн явсан бгаа
Зочин · 2016/03/15
enxbayr bolio. buruugui yum bol ochood tailbaraa ogoxoos yund ni aidag yum.