“Эрдэм транс” компанийн Нарангийн гол, Чингис Сосэ чиглэлийн автобусны кондуктор өнөөдөр ёсзүйн алдаа гаргаж, автобусаар нь зорчиж байсан сурагчийг доромжилсон тухай гомдол манайд ирлээ. Тодруулбал сурагчийн картаар явдаг охины картыг хурааж авахдаа “Чам шиг хөгшин авгай царайтай юм яг сурагч байж харагдаач. Чи сурагч биш авгай болохоор би картыг чинь хурааж авч байна” гэх зэрэг үгээр доромжилж, өсвөр насны охиныг сэтгэлзүйн дарамтанд оруулсан байна. Сүүлийн үед өсвөр насны охидууд сэтгэлзүйн хямралд орох асуудал гарах болоод байхад бусадтай эрүүл ухаанаар харилцаагүй, ёсзүйн алдаа гаргасан бүдүүлэг кондуктарынхаа энэхүү зөрчлийн учрыг “Эрдэм транс” компани бусдад тайлбарлаж, сурагч охиноос уучлалт гуйх хэрэгтэй байна.

Н.Чимэг