Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төр: сонгуулийн дуу ойртож болоод ч тэрүү ширүүхэн үйл явдлууд өрнөж байгаа билээ. Өнгөрөгч долоо хоногт үргэлжилж байсан ХҮН-ын даргын суудлын эзэн нь бас л тодорхой болсонгүй. Энэ суудлын эзэнг томилох гэж бараг нэг сарыг ардаа үдэх нь. Тус намын жинхэнэ дарга томилох асуудлыг Улсын Дээд шүүхээр хэлэлцсэн юм.

Хууль бус хэмээн биенээ эсэргүүцэн Б.Найдлаа болон С.Ганбаатар нарын хооронд энэ маргаан үүсч Дээд шүүхэд хүсэлт гаргасны улмаас УДШ-ээс асуудлыг хэлэлцэж талуудын гаргасан хүсэлт хангалтгүй байна гэв. Мөн намын асуудлыг дотооддоо өөрсдөө шийд гэсэн хариу өглөө. Ийнхүү шүүхээр эцэслэн шийдүүлэх гэсэн байсан маргааныг шүүхээс татгалзах нь тэр.

ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тусын гишүүдээс дэмжигдэн сонгогдож, тамга тэмдгээ булаацалдаад байгаа. ХҮН-ын тамга Б.Найдалаа болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржхандад нарын хүмүүст бий. Тэр цагаас хойш ХҮН хоёр даргатай болж хувирсан юм.

Сүүлийн өдрүүдэд МҮҮН гэгч шашны гаж урсгалд нэлээдгүй хэдэн улс төрчид нэр холбогдов. Тэр ч бүү хэл гавьяа шагнал хүртэл авч байжээ. Олон хүн Дэлхийн энх тайвны гэсэн тодотголтой шагналаар энгэрээ мялаалгаж. Тэдний дотор Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Хууль зүйн сайдын албыг хашиж байсан, туршлагатай парламентч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэр тодоос тод бичигдэн үлджээ. Тэгвэл тэд шагналынхаа талаар ам нээв.

Н.Жанцанноров "Надруу Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд тэр хуралд нь очиж, баярын үг хэлээд, Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагнууллаа. Хүн шагнаж байхад авахгүй ч гэлтэй биш. Дараа нь нэг хуралд очлоо. Гэтэл МҮҮН гэдэг хүний тухай яриад эхэллээ шүү. Нэг хүн дэлхийн энхтайвныг хөгжүүлнэ гэж байхгүй гээд бултсан. Надруу зардлыг даана гадаадад болох хуралд оролц гээд зөндөө ярьж байсан" гэсэн юм.

Ц.Нямдорж мөн л нөгөө Дэлхийн энхтайвны дээд шагналыг авсан нь олны анхааралыг ихэд татаж эхлэлээ. Мүүнчдийн дунд нэр нь орох гишүүд, улс төрчдийн жагсаалт тасрахгүй нь бололтой.

 

Нийгэм: ТТХГ-ын дарга Б.Батсайханы хууль бус үйлдэл №1

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайханы хууль бус ажиллагаа болон мөнгө идсэн хэргийг тус тусад нь цувралаар хүргэж байгаа билээ. Өмнө нь бид ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт цуврал-1 хүргэсэн. Энэ удаад түүний хууль зөрчсөн үйлдэл №1 хүргэж байна.
Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайхан хууль зөрчсөн үйлдэл нэг биш нэлээн хэд гаргасан байдаг. Зарим нэг хууль зөрчсөн үйлдлийг нь анхан, давах, хяналтын шатны шүүх тогтоосон. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалттай газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Самбалхүндэвийг 2014 оны 11-р сарын 27-ны өдөр шалтгаангүйгээр таван шатлал бууруулж Төрийн тусгай хамгаалалттай газрын харуулын дарга болгосон байдаг. Хэрвээ хэн нэгнийг шатлал бууруулах бол тодорхой шалтгаантайгаар 1-2 шатлал бууруулдаг байна. Гэтэл ямар ч тайлбар, шалтгаангүйгээр таван шатлал бууруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх Б.Батсайхан алдаа гаргасан гэдгийг тогтоосон байдаг. Тодруулбал, Улсын дээд шүүхээс 2015 оны 10-р сарын 05-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд Ж.Самбалхүндэвийг шатлал бууруулсан нь буруу хэмээн үзсэн байна. Өдгөө энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас таван сарын дараа биелүүлж Ж.Самбалхүндэвийг 2016 оны 03 сарын 07-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон байна. Гэвч Б.Батсайханы “хорон” үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Ж.Самбалхүндэвийг ажилд нь томилсныхоо маргааш өглөө нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ АТГ-т гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ажил хийгээгүй Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын харуулын даргаар ажиллаж байсан хэмээн АТГ-т худалд мэдүүлсэн байна. Үүнд нь үндэслэн АТГ-аас ХОМ-ээ өгөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарласан бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд Ж.Самбалхүндэвийн нэр орсон байдаг. Тиймээс ХОМ-ээ өгөөгүй гэдэг үндэслэлээр Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын дарга Б.Батсайхан халсан байна. Хамгийн ноцтой нь ТТХГ-ын харуулын даргаар өнгөрсөн гурван жилийн турш Хошууч А.Түмэнбаяр ажиллаж байсан бөгөөд түүний ажлыг Ж.Самбалхүндэв хийж байсан мэтээр АТГ-т худалд мэдүүлсэн байдаг. Удахгүй түүний найруулсан асуудлын учир зангилаа, ээдрээ гарах биз.

ТТХГ-ын дарга Б.Батсайхан гэж хэн бэ? Хурандаа Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа цөөнгүй асуудал гаргаж, сануулга авч, ажлаас халагдах дээрээ тулж байсан. Гэсэн ч ажлаа хийсээр ТТХГ-аас тэтгэвэрт гарсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдлын албанд жил гаран ажиллаж байсан. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болоход ТТХГ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар мөнгө хувьдаа завшиж, хууль зөрчсөөр байгаа.

 

МҮҮНчин хэмээн олны дунд нэлээдгүй ад үзэгдэж, муу нэр зүүж яваа Б.Насанбаяр ажлаасаа чөлөөлөгдлөө.

Тэрбээр өөрийгөө Наран-Очир овогтой Баавгайн Насанбаяр хэмээн танилцуулж, Монгол Улсын боловсролын салбарт шашны нөлөөлөл ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр боловсролын салбарын нэр хүндийг санаатай гутаан доромжлох зохион байгуулалттай ажлыг гүтгэлэг болохыг зарлах зорилгоор энэ хурлыг хийж байгаа гэдгээ тодотгосон юм. Боловсролын салбарт ажиллаж байгаа 40 мянга гаруй хүмүүсийн хөдөлмөрт шашны нөлөөлөл орж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Монгол Улсын боловсролын салбарын системийг нэг газрын дарга шийдэн, шашны нөлөөлөл оруулдаггүйг энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр мэдэж байгаа.

Миний хувьд Мүүний үзэл онолттой сургаал, номлолыг судалж байсан. Мөн төрийн бус байгууллагыг удирдаж байснаа маш олон удаа хэлсэн. Залуу хүний хувьд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2009 онд Монгол Улсад Мүүн шашны урсгал чиглэлээр явах ёсгүй хэмээн эсэргүүцэж гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ одоо миний бие буддын шашин шүтдэг гэдгээ албан ёсоор хэлмээр байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа 40 мянга гаруй хүмүүсийн хөдөлмөрт шашны нөлөөлөл орж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм.

Түүнчлэн Хасын Ганхуяг өөрийн нүүр хуудсандаа нийтэлсэн материал бол Монгол Улсад хэрэглэж байгаа албан ёсны сурах бичиг дээр хаана ч байхгүй. Тэр хүн өөрийнхөө хүүхдэд ийм ном сонгож авч өгчихөөд тэрийгээ нийтэлж байгаа юм уу хэмээн өөрөөс нь асуумаар байна.

Боловсролын салбарт ажиллаж байгаа 788 сургуулийн багш, 1000 гаруй цэцэрлэгийн багш нар боловсролын үйл ажиллагаанд эдгээр хүмүүсийн гүтгэж байгаа материал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээсэй хэмээн уриалж байна. Сурах бичиг дээр байхгүй зүйлийг байгаа мэт бичиж байгаад харамсаж байна. Түүнчлэн Хүүхэд бүрийн хөгжил эмхтгэл хэмээн номонд НҮБ сайшаан дэмжиж байгааг уриалан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үүнийг дэмжиж байгаа илэрхийлсэн гэдгийг бичсэнийг Мүүний шашинтай холбож байгаа нь гутамшиг юм. Хасын Ганхуяг өөрийн нүүр хуудсандаа нийтэлсэн материал бол Монгол Улсад хэрэглэж байгаа албан ёсны сурах бичиг дээр хаана ч байхгүй.

Энэ мэт намайг гүтгэж байгаа хүмүүстэй, захиалагч нь хэн болох, хүний амьд явах эрхэд халдаж байгаад болон нэг хүнийг боловсролын салбарт шашны үйл ажиллагааг оруулсан мэтээр гүтгэн доромжилж байгаатай тэмцэхээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөн тэмцэх болно. Өнөөдөр би албан ёсоор ажлаас чөлөөлөх өргөдлөө өгөх бөгөөд төрийн албан хаагчийн хууль, журмаар ажлаасаа чөлөөлөгдөх байх.

Түүнчлэн Цэрэн гэх эмэгтэй намайг 10 зүйлээр гүтгэсэн, элдэв зурагт намайг эвлүүлэг хийсэн, сурах бичиг дээр байгаагүй юмыг гаргасан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газар, шүүхэд хандахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Үүнээс гадна Насанбаяр миний бие С1 телевизийн мэдээлэл гараасай хэмээн хүлээж байсан.Зохион байгуулалттайгаар гаргахгүй байна гэдэг нь чинь хүмүүст хүлээлт үүсгэсэн. Үүнийг миний бие харин ч өөрсдийнх нь зохион байгуулалттай хэрэг юм биш үү хэмээн бодож байна. Тэрнээс бол телевизийн нэвтрүүлгийг гараасай хэмээн хүсэж байсан. Сонгуультай холбоотойгоор нэг хүнийг гүтгэж, миний амьд явах хэрэг эрх гэр бүл, үр хүүхдийн тайван амьдрах эрх алдагдаж байгаа тул Тагнуулын ерөнхий газарт зохион байгуулалттай үйл ажиллагааг хэн зохион байгуулж, захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхойлж өгөөч хэмээн албан ёсоор хүсэлтээ гаргаж байгаа хэмээн Б.Насанбаяр мэдэгдсэн юм.

Чингэлтэй дүүргийн цагдаа нар иргэнийг зодсон хэргээр шалгагдаж эхэллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Б.М, н.Т нар иргэнийг зодсон хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Тодруулбал иргэн Д.Баатархүүг 2016 оны 03 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороонд байрлах дэлгүүрээс зурагт хулгайлсан хэрэгт сэжиглэж байхдаа хэрэг хүлээлгэх зорилгоор зоджээ. Энэ хэргийн улмаас иргэн Д.Баатархүүгийн эрүүний яс цуурч, хоёр гарын бугалга хөхөрч, зүүн гарын шуунд цус хурж, хоёр мөрний зөөлөн эд бяцралт үүсэн байна. Өнөөдөр энэ хэргийг Мөрдөн байцаах газрын тусгай субъектийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Энэ хэргийн талаар хохирогч Д.Баатархүү: “Ажил явдалтай байгаад хөдөөнөөс шууд ээжийндээ ирсэн. Бага насны олон хүүхэдтэй болохоор гэрээ галлаж халаах гээд дэлгүүрээс түлээ авсан. Тэр өдөр нь нүүрс авсан дэлгүүрт хулгай орсон юм билээ. Тэр хэрэгт намайг буруутгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахмад Б.Мижидсамдан,цагдаагийн дэслэгч н.Тулга нар 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн оройн 19 цагт гэрээс ирж цагдаагийн хэлтэст авчраад зодсон. Шөнө 01 цаг өнгөрч байхад намайг явуулсан. Цагдаагийн газрын үүдэнд гэрийнхэн байсан болохоор эргэж орж яагаад намайг зодсон талаар асуухад зодоогүй гэж хэлж байсан. Тэгтэл өглөө нь цагдаагаас машин гаргаж намайг дагуулж “Гялс” эмнэлэгт үзүүлж, зураг авхуулсан. Эрүүний яс хоёр газраа хугаралттай, зүүн гарын шуунд цус хуралттай, хоёр мөрний зөөлөн эд бяцралт зэрэг гэмтлүүд гарсан. Н.Тулга нь чи яасан гүргэр амьтан бэ гээд нүүр рүү оч манартал 2-3 удаа цохиод, өрөөнд байсан модон сандлаар баахан зодоод, цээж рүү нилээн хэд өшиглөсөн. Тэгээд цагдаагийнахмад Б.Мижидсамданнамайг куртикээ тайл гэхэд нь тайлаад өгсөн. Миний куртикээр өрөөнийхөө шалыг арчсан. Тэгээд гар ард нь гавлаад н.Тулга нь гараа хөдөлгөж чадахгүй болтол зодсон. Дараа нь бичлэг үзүүлээд зодоод байсан. Зодож байгаад Б.Мижидсамдан намайг доошоо харж хэвт гээд миний дээр гарч зогсоод гавтай гарыг өргөж, үенээс мултрах шахтал гөжсөн. Гөжиж байх хоорондоо цахилгаан бороохойгоор цахилгаанд цохиулсан. Бичлэгэн дээр миний орсон үе, хулгай гарсан үеийн цаг нь зөрөөд байгааг хэлэхээр ажил заадаг чи хэн бэ гээд зодоод байсан.”

Бид хохирогчтой уулзаж ярилцсаны дараа мэдээллийг тэнцвэртэй хүргэн зорилгоор цагдаагийн ахмад Б.Мижидсамдантай утсаар холбогдоход: “Би мэдэхгүй. Тийм юм ёстой мэдэхгүй, юу юм болдоо мэдэхгүй байна, наадахны чинь талаар” гэж хэлчхээд утсаа тасалчихсан. Дахин хэд хэдэн удаа залгахад бидний дуудлагыг аваагүй юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Эдийн засаг: Засгийн газар валютын “ЖОЛОО”-г тавиад туучихлаа

Монгол Улсын эдийн засаг эрч хүчээ авч эхэлсэн 2011 оны үед ам.долларын ханш 1260 төгрөгтэй тэнцэж байлаа. УИХ-д АН олон суудалтай болж, засгийн эрх барьснаас хойш “ноён ногоон”-ы ханш зогсолтгүй өсч, 2013 оны арваннэгдүгээр сард1780 төгрөг болсон үед УИХ-ын даргаЗ.Энхболд нэлээд сандарч, Санхүүгийн зохи цуулах хорооныхныг өрөөн дөө дуудаж тайлбар, мэдээлэл авч байсан билээ. Гэвч валютын ханш чангарсаар өчигдрийн байдлаар2050 төгрөгөөс дээш гарлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ам.долларын ханш 1000 төгрөгөөс илүү гарахгүй. Амалж байна” гэж мэдэгдэж байсны эсрэг АН-ын дарга З.Энхболд “Бид маш сайн менежмент хийсний хүчинд ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байна. Түүнээс биш 5000-д хүрч болох байсан” гэсэн нь өдгөө биеллээ олох магадлалтайгаар долоо хоногийн дотор 30 төгрөгөөр өслөө. Энэ хурд цаашдаа ч саарахгүйг tradingeconomics.com сайтад таамагласан байна. Тэдний бичиж байгаагаар, энэ оны төгсгөлд ам.доллар 2090 төгрөгт хүрч магадгүй гэнэ. Энэ оны улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар төлөвлөсөн ч жилийн эхний улиралд л дээрх тооцоо нуран уналаа. Харин валютын ханшийн өсөлт, түүний шалтгаан, хэдий үед ямар байсан талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг тухайн үеийн хэвлэлийн эх сурвалжаас түүвэрлэснийг хүргэе.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БАТТАЙ БУУРНА

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар -Ам.долларын ханшийн өсөлтийг улирлын чанартай гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бүх үйлдвэр, үйлчилгээ идэвхжиж эхэлж байгаа болохоор валютын эрэлт нэмэгдсэн. Мөн зах зээлд нийлүүлж буй валют бага, эргэлт удаан байна. Үүнтэй уялдаад эрэлт нэмэгдэж, валютын ханш 1790 болчихлоо. Бүтээн байгуулалтын ажлууд хийгээд эхлэхээр зургадугаар сараас авч байсан валют эргээд орлого болж орж ирснээр ханш унадаг. Тэр л циклийн дагуу явж байна. Монголбанкнаас өгч буй мэдээллээр, валютын ханш бодит төвшиндөө хүрчихээд байна. Тэгэхээр зургадугаар сараас ам.долларын ханш 1384 төгрөгтөө хүрнэ гэж хэлэхгүй ч баттай буурна.

“Өдрийн сонин”

ЦААШДАА ХАНШ ТӨД БОЛНО ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Өнөөдрийн байдлаар валютын ханш 2033-д хүрчихлээ. Ам.долларын ханш чангарсан шалтгаан нь саяхан болсон Сар шинийн баяр болон гаднын хөрөнгө оруулалт буурсан, валютын урсгал татарсантай холбоотой. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн газар оны сүүлчээр бодлогын хүүгээ нэмснээр Хятад болон Европын холбооны орнуудад ам.долларын ханш чангарч эхэлсэн. Үүний хаялга Монголд нөлөөлж байна. Нөгөө талаас манайхан гаднаас хөрөнгө оруулалт ирж байна, бонд босгож байна гээд асар их өр тавьдаг. Сүүлийн үед бондын өртөг нэмэгдлээ. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлсөн гэж болно. Цаашдаа ханш төд болно гэж хэлэхэд хэцүү.

uls.mn

ХАНШИЙГ ӨСГӨХГҮЙН ТӨЛӨӨ БҮГДИЙГ ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ ЮМ УУ

УИХ-ын гишүүн Д.Арвин: -Валютын ханшийг өдрөөс өдөрт зориудаар өсгөөд байх шиг санагдах боллоо. Дахин хэлэхэд ам.долларын ханш биднээс шалт-гаалахгүйгээр өсч байна. Монголын ухаантай хү-мүүс үүнийг ойлгож, ухаан муутай нь дагаад л хийсч байгаа юм. Бид валютын ханшийг өсгөхгүйн төлөө байгаа мөнгөө бүгдийг нь зарцуулах ёстой юм уу. Монголын төр валютын ханшийн дайтай үнэ цэнэтэй юм уу.

Democrats.parliament.mn

 

НӨАТ-ын дарамтаар иргэд, наймаачид хоногийн хоолноосоо салж байна

Энэ оны нэгний өдрөөс эхлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг жилийн эцэст буцаан авна.

Мөн сар бүр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий урамшуулал, сугалаанд оролцож мөнгө хожих боломжтой болсон. Сугалаанд мөнгө хожоод, жилийн эцэст авах мөнгө гээд л хүмүүс баримтаа бүртгүүлж өөрсдийгөө баясгаж суудаг болоод буй. Тэгвэл энэхүү НӨАТ-ын өмнө наймаачид сөхөрч байна. Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх хөшүүргийг бий болгох зорилготой НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж орхисон нь авууштай. Гэвч эрсдэлийг дагуулж олон хүнийг хоногийн хоолноос нь салгах арга болж хувирав. Жижиг бизнес эрхлэгч нар дарамтанд орж эхэлсэн тухайгаа хэвлэлийнхэнд дуулгав. Учир нь иргэдийг НӨАТ-ын баримтын сугалаа гэх зүйлээр “хахуульдаж” тэднийг шахалтад оруулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэдийг сар бүр төлсөн НӨАТ-ын баримтаар сугалаанд хамруулж 20,000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах төдий болсон.

Үүнээс нь болж иргэд сугалаанд оролцох баримт олгож чадахгүй байгаа дэлгүүрээс юм авахаа больж. Баримт олгоогүй газрыг матаж байх ёстой хэмээсэн. Иргэд Татварын тусгай дугаарын утсанд холбогдож, гомдол мэдүүлэн жижиг худалдаа эрхлэгчдэд торгууль ноогдуулж эхэлсэн байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Спорт: Э.Сумъяа олимпийн эрхийг авчирлаа

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг эх орондоо авчирлаа. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргаллаа.

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг энэ сарын 18-наас эхлүүлсэн.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа