Нэгдүгээр эгнээнд машин тавибал журамлана
2013/08/29
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоол гэж гарсан билээ.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд тусгай зориулалтаар тоноглогдсон гурван төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн хөрөнгөөр худалдан авч энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа бүрэн хангагджээ.
Ингээд нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамж гарч хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ хэрэгжсэнээр замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөн авто замын зорчих хэсгийг чөлөөлж, хамгаалалт бүхий журмын хашаанд хийх болон хяналттай төлбөртэй зогсоолд дугуйг зориулалтын цоожоор түгжин тавьж, төлбөр хураамжийг бэлэн бусаар хийх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэнэ.
Зочин · 2013/08/30
ehleed zogsooloo shiidvel yasiin be. tegeed tegj bolno shdee. yamar ch zogsoolgui bj yun hachin ym gargadag ym be? bas ter tsagdaa nar n land unasan hund bas busadtai adil haritsaj bmar ymaa. sayhan horoololiin zam deer BGD-n zamiin tsagdaa Usan-Erdene gej nohor adilhan zorchiltei landnii nomeriig tailj chadahgui toirch guigeed bj busad mashiniih n nomeriig tailaad avaad bsan. tend humuus heruul hiij bj adilhan landiig n avhuulsan shdee. tegsenee humuus heruul hiisen bolohoor tanii dugaariig avlaa geed l bsan. uneheer oilgohgui ymaa... eswel zamiin tsagdaagiin gazraas landad tusgai erh ogson ymuu?