ШЕЗ-ийн гишүүн Д.Дамдин-Одыг Дарханы цагдаагийн газарт шалгаж байна
2013/08/29
Өнгөрсөн баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Дархан, Сэлэнгийн зам дээр осол гарч эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. “Энэхүү хэргийн гол буруутан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн гишүүн байсан бөгөөд хурд хэтрүүлж осол гаргачихаад хэргээ өөр жолоочид тохох гэж оролдсон” гэсэн утга бүхий мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл одоогийн байдлаар Дарханы цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг үйлдсэн байж магадгүй гэсэн хэд, хэдэн хүнийг шалгаж, байцаалт авч байгаа аж. Харин тэдний дунд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байгаа нь үнэн бөгөөд тэр нь Д.Дамдин-Од юм байна. Уг зам тээврийн осол өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 24 цагийн орчимд гарсан бөгөөд тухайн үед хэрэг гарсан газраар явж өнгөрсөн машины жолооч бүрээс ийнхүү байцаал авч байгаа аж.
Нөгөөтэйгүүр, хэргийн хохирогч нь тухайн өдрөө шоронгоос суллагдсан байсан бөгөөд согтууруулах ундааны төрөл хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Тиймээс талийгаачийг зам тээврийн ослоор амиа алдсан уу, аль эсвэл бусдын гарт амь үрэгдсэн үү гэдгийг тогтоохоор тэр өдөр уулзсан хүмүүсээс нь ч мөн байцаалт авч байгаа юм байна. Хэргийн хохирогч нь хэд, хэдэн удаа ял эдэлж байсан нэгэн бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй нэгэн байжээ. Тиймээс энэ хэргийг хэн нэгэн санаатайгаар үйлдээд талийгаачийг зам тээврийн ослоор амиа алдсан болгож харуулах оролдлого хийсэн байхыг ч холбогдох албаныхан нь үгүйсгэхгүй байгаа юм.
Ямартай ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од дээрх зам тээврийн ослыг хийсэн нь тодорхойгүй байгаа ч цагдаагийн албаныханд энэ талаар мэдүүлэг өгч байгаа нь үнэн юм байна. Энэ бүхнээс харахад Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн зам тээврийн осолд нэр холбогдох учиртай ч юм шиг. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал байх үедээ мөн л зам тээврийн осолд нэр холбогдож байсан нэгэн. Тухайн үед Н.Лүндэндорж дарга Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан шугам сүлжээний уулзвараар зам гарч байсан оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон гэлцдэг ч энэхүү хэрэг нь хохирогчийн буруугаас гарсан өнгөрсөн билээ.
Р.Сарангоо
Vnen utgagvi · 2013/08/30
Tegeed damdin-od gedeg hvniihee zurgiig gargaach