Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр баталсан. Үүнийг эсэргүүцэж Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд хандсан.

Түүний хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас хэлэлцэх тов гараад байсан. Товын дагуу Л.Гансүх нарыг шүүх хурал цагтаа эхэлсэн бөгөөд яг одоо хүсэлт хэлэлцэж байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа