Яруу найрагч Х.Тэргэл: Ичих булчирхайгүй, хулгайч "Хувьсал"-ынхан


2016/03/23


“Хувьсал” продакшны бүтээсэн “Зүрхээр наадагч” кино үзэгчдээс тухайн үедээ өндөр үнэлгээ авсан. Тухайн ондоо хамгийн их орлого олсон киноны нэгээр хүртэл шалгарч байв. Гэвч энэхүү кинотой холбоотой нэгэн хачирхалтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч эхэлсэн.

Тодруулбал яруу найрагч Хулганай гуайн дөрвөн хүүхдийн нэрийг тус бүтээлд хууль бусаар ашиглаж, бичсэн шүлгийг нь иш татан “Зүрхээр наадагч” бүтээлд оруулсан нь яруу найрагч Х.Тэргэлийн ундууцлыг хүргэжээ. Яруу найрагч бүсгүй энэ тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан удаа дараа илэрхийлэх болсон билээ. Тэгвэл "Цензургүй яриа" нэвтрүүлэгт өчигдөр "Хувьсал" продакшны жүжигчин Д.Ганцэцэг оролцож "Зүрхээр наадагч" киноныхоо шүлгийн дөрвөн мөртийг Ганчимэг бичсэн гэж дахин баталгаажуулж хэлжээ. Үүнд яруу найрагч Х.Тэргэл дахин бухимдаж өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.

"ХУВЬСАЛ" продакшны жүжигчин Ганцэцэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оржээ. Ингэхдээ "Зүрхээр наадагч" хэмээх киноныхоо

ЭРХЭС ТЭНГЭРТ
ТЭРГЭЛ САРАН
ЯЛГУУН САЙХНААР
ЭНХЖИН МАНДМОЙ гэсэн дөрвөн мөртийг Ганчимэг бичсэн гэж дахин баталгаажуулж хэллээ.

Энэ шүлгийг миний аав Дарьзавын Хулганай дөрвөн хүүхдэдээ зориулан бичсэн шүү. Бүхэл бүтэн хүний дөрвөн мөртийг хулгайлж би, бид бичсэн гэж цээжээ дэлдчихээд ганц ч удаа ядаж уучлаарай гэж хэлээгүй атлаа ингэж ичгүүргүй худлаа ярьж ичих нүүрээ элгэндээ наах муухай шүү.

Эцгийн минь бичсэнийг өөрсдөө бичсэн гэж гүрийгээд, дөрвийн дөрвөн ах дүүсийг минь нийгмийн шаар шавхруу болж харагдуулчихаад бүтэн жилийн турш өчнөөн залгахад, тэр ч бүү хэл надаас байтугай үнэн мөнийг олох гэсэн сонин хэвлэлийнхнээс хэн нь ч утсаа авахгүй зугтааж байсан улс. Бүүр цаашлаад шүүх хурлаасаа ч олон удаа зугтаж, албадан авчруулсан хүмүүс, та нар яаж ичихгүй Эмэгтэй хүн ш дээ бид ч гэх шиг солиорч чадна вэ?!?

Шүүхээр тогтоогдох гээд явж байгаа асуудал шүү. Та нар удаа дараалан доромжлоод байгаа шүү. Миний эцэг авснаас босоод заргалдаж чадахгүй ч би амьд байгаа шүү. Хүний жудагтай амьдраарай. Хүнд ядаж ичих нүүр хэрэгтэй шүү. Худлаа ярьж буй чинь мэдэгдээд, сандарч тэвдээд гөлөлзөөд яасан их сандарч байнаа. Үнэхээр үнэн байсан бол сандрах хэрэг юу байх вэ?!?!

Чиний эцгийн зохиосон номыг Балдан гэгч нөхөр би зохиосон юмаа гээд яриад бичээд явж байвал чи алгаа ташаад суух болов уу?!?! Үгүй л байх даа....

Уучлаарай гэж ядаж хэлж чадахгүй бол ядаж мэдэхгүй гэж хэлээд суусан нь дээр байдаг юм ш дээ.

Миний эцгээрээ ганц бахархдаг нандин бахархалт зүйл минь юм шүү. Хулгай хар мөртэй шүү хүүхнүүд ээ.
Ганцэцэгийг зовлон үзсэн арай ухаалаг бүсгүй гэж хүндэлж явсансан. Арай ийм ичих нүүргүй амьтан гэж санасангүй ээ, урам хугарав.

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ГЭДЭГ ШҮЛГИЙГ АШИГЛАДАГ ГЭЖ СОЛИОРЧЭЭ....

Чи энэ шүлгээ би эсвэл Ганчимэг бичсээн гээд нэг ашиглах гээд үз дээ?!?! Ядаж харьцуулаад ярих зүйлээ ч мэдэхгүй байх чинь тун чиг өрөвдөлтэй санагдлаа.

Гол нь миний аавын бичсэн энэ дөрвөн мөртийг ард түмэн бүгд мэдэхгүйгээрээ ялгаатай юмаа. Миний аав яруу найрагч хүн биш ээ.?!?!? Тийм болохоор нь ч та нар хулгайлж өөрсдийн болгочихоод гүрийж гөлдийгөөд тэр ч бүү хэл ашиг олчихоод дэвхцэж байгаа. Одоо больчихвол яасан юм бэ хулгайч хүүхнүүд ээ.

Одоо байтлаа хулгайлаад ханахгүй намайг новшийн амьтан болгож олон түмэнд харуулахыг хүсчээ дээ энэ хулгайч нар.
Үнэн хэзээд ялна шүү, харин цаг хугацаа ордог юм даа.

ҮНЭХЭЭР ЭНЭ ХҮМҮҮС ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ НЬ ҮНЭН ЮМ БОЛ ЯАГААД НАДААС, ЦААШЛААД ШҮҮХЭЭС УДАА ДАРАА ЗУГТААСАН ЮМ БЭ?!?!
САНААНДГҮЙ, МЭДЭЭГҮЙ МИНИЙ ААВЫН БИЧСЭНИЙГ АШИГЛАЧИХСАН ЮМ БОЛ ККК, ОДОО МЭДЧИХЛЭЭ, ТЭГСЭН Ч БҮТЭН ЖИЛ ЗУГТСААР ЗУГТСААР ЯВНА ВЭ?!? БҮХИЙ Л НАСААРАА ҮНЭНЭЭС ЗУГТАЖ ЧАДАХ УУ ДАА ТЭГЭЭД.

ХУЛГАЙЛААГҮЙ НЬ ҮНЭН ЮМ БОЛ?!? ЗУГТАХ, ШҮҮХ ХУРЛЫГ УДАА ДАРАА ХОЙШЛУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА?!?

ХУЛГАЙ ХИЙЖ УРЛАГ СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ ЮМ.
ХУЛГАЙД ЮМАА АЛДСАН НЬ ЖИГШИГДЭЖ, ХУЛГАЙЧ НАР НЬ ӨРӨВДҮҮЛЖ СУУДАГГҮЙ ЮМ АА.

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот


Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (16) Анхаарах зүйлс

  • Зочин · 2016/04/17

    Buur mungu olj awah geedl ulaan tsagaandaa garsan awgai we.icheesei

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/29

    Энэ Тэргэл гэдэг эмэгтэй ямар харьцааны соёлгүй хүн бэ Харин ч чамаас өөр хүн мэдэхгүй аавийн чинь 4 мөртийг олон мэддэг боллоо шүү дээ Сайн талаас бодож чадвал үгийн зөрүү байна шүү

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/24

    tergel biluu telgel biluu neg booronhii heltei heruulch huuhen baidag mon biz.hen ch medehgui chinii etsgiin 4 mortiig kinondoo monholj ogsiim bish u.

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    nice

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • гайхмаар · 2016/03/23

    Эцгийн минь бичсэнийг өөрсдөө бичсэн гэж гүрийгээд, дөрвийн дөрвөн ах дүүсийг минь нийгмийн шаар шавхруу болж харагдуулчихаад .....Та нар удаа дараалан доромжлоод байгаа шүү. Миний эцэг авснаас босоод заргалдаж чадахгүй ч би амьд байгаа шүү. Хүний жудагтай амьдраарай.......????? ингэж бичээд байхын. тэр киноны дүрүүдийг өөрсдийгөө гэж бодоод байгаам биш үү.энэ хүүхэн чинь мэдрэл муутай юмуу. юун их юм бодчихсийн. зүгээр л тэр 3 аас мөнгө авах гээд шууд хэлж чадахгүй багтарч үхэх гээд байгаа юм шиг байхын. Хулганай гэдэг хүний 4 хүүхдийн амьдралаар хийсэн кино биш биз дээ.

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • zochin · 2016/03/23

    zzzsss

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • zochin · 2016/03/23

    tergeliin aab bichsen uneen ene hudal yrlaa shuu ene ih zalitai tsaraitai boljee

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    uuriiguu nad shig olnii tanil geed tenegteed bicheed suudag setgeliin uvchtei yumuu haashaa yum.yaj utga zohioliin chigleleer tugssun yum buun aldaa baidag.icheesei ene teneg huuhen yanz buriin daljgar yarzaisan zurgaa taviad shuleg gehed ichmeer hachin yumnuudaa tavina. Mundaguud ni duugui suuna.Anhnaasaa yavdaltai amitan bsan bizdee.Zasarsan ya zayanii hani gedeg l bolson baih.Tiim surhii yum bol 9 jil har ajil hiihgui angli deer zohiol bicheed ehelsen bna bizdee.Humuusiig sug erguu tahianii tarhiar duudna.Chinii teneg postuud bidend hereggui.Buun har energi.Nom unsh bolovsor

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    Tergel uurlah n zuv l bh. Gehdee ene 4 murtiig urid n bi lav ogt meddeggui l bsan. Odoo iim hun bichsen yum bna geed medlee. Ene shulgeer ashig olno ch gej yu bhav. Mongol hursun deer buu l daa Tergelee. Mongold bgaa mani metiigee ih l shuumjilsen hun bhiimaa

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • irgen · 2016/03/23

    yasan geed bga ym be ene Tergeliig duu nartai ni hohirooson ym uu yasan geel tsemtseldeed baiga ym be bolioch de hun chanartai baigaachee humuus min

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    Tergel geed im neg avgai bas nuguu muruudliin bagt orchmoor avgai bnalee kheruul iin dontoi yum shig bnalee Zailuul eneTergel BatOtgon geed setgetsiin uvchtei khumuusiig yariulaad yariltslaga avaadbdgaa l bolichikhmoor yum

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    ene Tergel gedeg avgai ene humuisees mungu l avah sanatai ym bishuuu yadag ym be 4 murtiig ni unshisan tuluu yasanch sertei ym be harinch baharhmaar ym da aavni shuleg bichidegui l ym bol baharhaad suuj bhgui teneg avgai be m

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2016/03/23

    aavinh ni bichsen mur kinond orchihoj tegeed yana ged zargaldaad bgan be sain l bizde aav ni mundag hun bgad mundag muruud bichij tegeed tumend hurgegdsen bna tegeed odoo boloo bizde yag yana ged bgan yamar uvaigui bichdeg yum be

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • шаабар · 2016/03/23

    Бие биенээ хэмлээд яахав дээ. Сайн кино болж эцгийнх нь бичсэн дөрвөн мөрт орсонд харин ч бахархах хэрэгтэй юм бишүү. Хулганай гэж хүн бичсэн гэдгийг баталж нотолсны дараа залруулж болох байлгүй л гэж санагдаж байна. Эрүүл уруул хийж нэг нэгэндээ муу хар энергий цацаад хэрэггүй л юм. Хүн хэлээрээ мал хөлөөрөө

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Zochin · 2016/03/23

    Ene Tergel chin setgel medreliin umtai huuhen gej yridag Unen uma,Ene bichej baigaag ni unshihaar Yav ch eruul bishee.Ter bichej baigaa umnuud ni hurtel Elii balai avgai.Bolimoor um.Chicagod ydarsan hunii muu uzsen huuhen yvdag gedeg

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • zochin · 2016/03/23

    Yasan ch ichmeer yum be dee tegcheed aygui bol sanaa davhtssan geh vii dee kkkk.

    Хариулах · Устгах
    - 0 - 0