Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 26-ны өдрөөс ирэх сарын нэгний өдрийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо явагдах юм.  Тус наадмын хоёр дахь өдөр манай улсын тамирчин М.Уранцэцэг жиндээ аваргалж, бид дэлхийн аварга жүдочтой болсон.

Тэгвэл  өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар хүч сорилоо.

ОУХМ тамирчин О.Ууганбаатарын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарч  аварга М.Уранцэцэгийн амжилтыг үргэлжлүүлж, дэлхийн аваргыг өндөрлүүлсэн юм. Түүний жинд 73 жүдоч өрсөлдсөнөөс ОУХМ О.Ууганбаатар В хэсэгт сугалаа таарч, Хятад, Гүрж, Шинэ Зеланд болон Австрийн жүдочдыг ялж, хэсгийн аварга болсон амжилт үзүүлсэн. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Францын Лоик Пьетрид дийлдэж, улмаар хүрэл медалийн төлөө мөн Францын тамирчин  Алаин Шмиттэй барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан ОУХМ Б.Цэрэннадмид эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойрогт Италийн бөхөд ялагдсан бол, ОУХМ Б.Мөнгөнчимэг эхний тойрогт БНХАУ-ын бөхийг ялж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөхөд ялагджээ. 

Б.Хорлоо