ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр "ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, дизель түлшний одоогийн үнэ 50, 100 төгрөгөөр буурах боломжтой байна.

Тухайлбал,

1. А-80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/


2. АИ-92 автобензин 100 төгрөгөөр /1580 төгрөгөөс 1480 төгрөг/


3. Дизель түлш 100 төгрөгөөр /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ үнийг хямдруулах боломжтой гэж үзжээ.

Энэхүү дүгнэлтийг гаргахад нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт гэлээ.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

 

А80 998.0 ам.доллар 468.0 ам.доллар 53.0 хувь

 

АИ92 1,143.0 ам.доллар 482.0 ам.доллар 57.8 хувь


Дизель түлш 1,143.0 ам.доллар 440.0 ам.доолар 61.5 хувь

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг тус газрын дарга ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцлов.