МАХН-ын дарга Н.Энхбаяр 2007 онд 50 мянган долларын хамт Мүүний шагнал хүртэж байжээ
2016/03/25
Мүүн, Мүүн хэмээх сэдэв замхрах тийшээ болжээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгчөөс эхлээд монголын томоохон улстөрчид мүүнтэй холбоотой учраас тэр гэнэ. Ийм баримт ч Цензургүй сурвалжлагаар гарсан байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Мүүний шашны шагнал хүртэж, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр 2007 онд Солонгост очиж, авсан түүх байдаг юм байна.
Тухайн үед судлаач Д.Ганхуяг “Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал” (2007.02.11.) хэмээх Мүүний мөн Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа хэмээх өгүүллийг тухайн үед “ӨС” сонинд бичиж нийтлүүлж байжээ. Гэтэл түүнийг Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тамгын газраас шүүхэд өгч, ажлаас нь халуулсан байна.
Тухайн үед уг шагналын 50 мянган доллар дагалдан ирсэн аж. 50 мянган доллар бол одоогийн ханшаар 100 сая төгрөг. Н.Энхбаяр Цолмон нар эл шагналын мөнгөө улсын хилээр оруулж ирсэн боловч гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй, улсад татвар төлөхөөс зайлсхийжээ. Энэхүү шагналын мөнгийг уг нь буяны үйлсэд зориулан зарцуулах ёстой байдаг аж. Гэтэл тэд шагналын мөнгөө юунд зарцуулснаа лав тайлбарлаагүй юм байна.
Мүүний энэхүү том шагналыг сүүлд С.Баярцогт, өмнө нь Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар авсан байдаг. Мөн Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мүүн өвгөнийг хамгийн анх эх нутагтай урьж, Төрийн ордонд хурал хийлгэж байсан байдаг. Уг хуралд нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Ганди, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Жүжигчин Сосорбарам нар сууж байгаа бичлэг бий. Дээрх хүмүүсээр төлөөлүүлэн монголын улстөр, урлаг соёлынхныг эгнээндээ нэгтгэсэн ч дэлхий нийтээр гаж урсгал хэмээн хориход хүрээд буй Мүүнд манайхан яагаад автав. Шагнал дагаж ирдэг мөнгөнд учир байна уу. Ямартай ч Н.Энхбаярын шагналыг 50 мянган доллар дагалдаж ирсэн аж. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нар 50 мянган доллар буюу 100 сая төгргөгийн төлөө Мүүнд бөхийдөг байсан юм биш биздээ.
Н.Ганаа
Зочин · 2016/03/25
Зочин · 2016/03/25
Татгалзах байж дээ.
Зочин · 2016/03/25
elbegdorj jirgeechidtei hural hiigeed eldew zahialgiin niitlel bichuuleed l ingeed ch chi muun gdg hochnoosoo salahgui za
Зочин · 2016/03/25
Bi yyniig shal hydlaa gej bodoj bna.Elbegdorj hediig absan be Ganhyyagaa.CHi daldiig haragch yy.esbel ooroo Myynii tagnyyl yy.
Зочин · 2016/03/25
Энхбаяр ерөнхийлөгчийг эрхэндээ авах гэж мөнгө өгч байж л дээ. Хүний зүгээр өгсөн юмыг авалгүй яахавдээ. оронд нь одоогийнхон шиг газар, баялаг амласан юм байхгүй, байсан бол эднэр ухна л биздээ. Бичсэн номыг нь Нисэхийнхэн үнэгүй тэгээд авчраад өгсний нь төлөөж эрүү үүсгэж байсан улс, түүнийг мэдэхгүй гэж байхгүйл дээ. Энхбаяр жинхэнэ шарын шашин шүтдэг хүншдээ.