МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ-ыг зорьжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гарагийн орой БНСУ-ын нийслэл Сөүл хотын зорьсон байна.

Түүнийг онгоцны буудал дээрээс намын нөхөд нь гаргаж өгсөн бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАХН-ынхан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж магадгүй гэж ихээхэн болгоомжилж байсан гэнэ.

 

АТГ-аас Н.Энхбаярт хоёр ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тиймээс эдгээртээ тайлбар өгөхийг шаардаж зургаан удаа албан бичиг хүргүүлсэн ч Н.Энхбаяр нэг ч удаа очиж байцаалт өгөөгүй юм. АТГ-аас хамгийн сүүлд Н.Энхбаярыг хилээр гарах эрхийг нь хаагаагүй гэж мэдээлж байсан юм.