Тэр бүр дуугараад байдаггүй, энэ цагийн тулхтай улс төрчдийн нэг гэгддэг УИХ-ын гишүүнР.Амаржаргал өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өөрчлөлт оруулах асуудлаар ам нээв.Сонгууль болохоос гуравхан сарын өмнө Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах асуудлаар байр, сууриа илэрхийлж буй түүний энэ удаагийн акцыг олон нийтэд сонирхолтойгоор хүлээж авлаа.

Тэрбээр дээрх асуудлаар “ Ямар өртэй гэж МАХН-ыг Засгийн газартаа байлгах ёстой юм. Чаддаг нь юм аа хийгээд л явах ёстой. Нарийн ярих юм бол АН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой.МАХН-ыг аль эрт Засгийн газраас хөөх ёстой байсан юм. Анхнаасаа оруулж ирэх ёсгүй байсан юм” гэсэн байр, суурийг хатуухан илэрхийллээ.

 

АН-ыг ийм үйлдэл хийх гэж буйг урьдчилж мэдсэн МАХН болон МҮАН -ын дарга Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өнгөрсөн долоо хоногт хамтарсан мэдэгдэл гаргаж, түүндээ "Хэрэв АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн аль нэгэн гишүүнийг солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно гэдгийг мэдэгдэж байна" хэмээн дурдсан.

 

Түүний хэлсэн дээрх санааг ухаж ойлговол удахгүй МАХН-ыг Засгийн газраас хөөж магадгүй байна. Ер нь МАХН-ыг Засгийн газраас хөөх асуудал улс төрийн хүрээнд аль эртнээс сэмхэн яригдаж эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, намрын чуулган завсарлахтай зэрэгцэн АН-ын дарга З.Энхболд уг төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна. Тиймээс удахгүй өрнөх улс төрийн сонирхолтой үйл явцын талаарР.Амаржаргал гишүүн түрүүлж дуугарав уу. Бас ийм үйл явдал удахгүй болно шүү гэдэг дохиог өгөв үү гэж харахад хүргэж байна. Хамгийн сүүлд л гэхэд АН-ынхан МАХН-ын оронд ЭМС-ын сайдад өөрийн намын гишүүд болох М.Батчимэг, С.Одонтуяа нарыг томилохоор ярьж эхэлсэн байна. Энэ шийдвэр бол МАХН-ыг Засгийн газраас хөөх эхний алхам юм.Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригч АН-ынхан МАХН-ыг хөөхдөө өөрсдийн 35, ИЗНН-ын 2, МҮАН-ын 3 гишүүнийг оролцуулаад зовохгүй 40 кнопыг даруулж чадна гэж үзэж байгаа аж. Тиймээс ч МАХН-ыг хөөх ажиллагаагаа удахгүй зоригтой өрнүүлж эхлэх гэнэ.

 

 

Мэдээж Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул түрүүлж Ч.Сайханбилэгийг орхиж мэднэ. Тийм ч учраас АН-ынхан МАХН-ыг засгаас гарч шоудахаас нь өмнө өөрсдөө засгаас гаргах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг нь Р.Амаржаргал гишүүн баталж өглөө. АН-ыг ийм үйлдэл хийх гэж буйг урьдчилж мэдсэн МАХН болон МҮАН -ын дарга Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өнгөрсөн долоо хоногт хамтарсан мэдэгдэл гаргаж, түүндээ "Хэрэв АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн аль нэгэн гишүүнийг солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно гэдгийг мэдэгдэж байна" хэмээн дурдсан.

 

Тэгэхээр АН-ын хийх үйлдлийг мэдсэн тэд ийм хариуг урьдчилж өгсөн гэсэн үг. Харин АН-д МҮАН-ыг авч үлдэж, МАХН-ыг хөөх төлөвлөгөө бий аж.

Т.Энхэлээ

24tsag.mn