Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгэн оршин суугчийн гэрт гал түймэр гарах үеэр тус газрын ойролцоо тоглож байсан 8-12 насны эдгээр хүүхдүүд шатаж буй гэрт байсан 58 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварсан баатарлаг үйлс бүтээжээ.

Үүгээр зогсохгүй эрэлхэг жаалууд гал сөнөөгчид ирэхээс өмнө галыг унтрааж амжсан гэнэ. Хойч үеийнхэн маань баатарлаг үйлс гарган хүний алтан амийг аварсанд бахархаж буй хүмүүс олон нийтийн сүлжээ сайтаар тэднийг бахархан шагшиж байна