Сэрэмжлүүлэг: 51 согтуу жолооч саатуулагджээ
2016/04/06
2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 4 , согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Салхитын гудамж, 117 дугаар сургуулийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 07 настай эмэгтэй Э-г мргөж гэмтээсэн байна.
СХД-ийн нутаг Гурав жаран нэгийн гарамын баруун хойд замд улсын дугааргүй Dayun маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдон жолооч 50 настай эрэгтэй Б гэмтжээ.