Х.Ермек нарын хар тамхичдыг дахин шүүнэ
2016/04/07
2014 оны 3-р сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж улмаар 2015 оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан байдаг. Шүүхээс ял авсан этгээдүүд давж заалдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Х.Ермек нарын хар тамхичдыг маргааш шүүх аж.
Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 11 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Э.Агарыг 6 сар баривчлах ялаар, И.Гомбо-очирыг 6 сар баривчлах ялаар, Б.Энхболдыг 6 сар баривчлах ялаар, Э.Уянгыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсэн байдаг. Улмаар давж заалдсан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал маргааш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна.
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 188.3 буюу Галт зэвсэг байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэх, Эрүгийн хуулийн 192 буюу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тэдний энэ үйлдэл нь давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.
Хар тамхины бүлэглэлийн хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэнг бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/04/08
Ermek Mongoliin shorond tavtai moril ih um uzne dee
Зочин · 2016/04/07
Ermek gj hogiin zolbin 1r horoollin zolbin halaasnii hulgaich bdiin. Iim buzar hulgaichuudiig shorond n hataaj bval taarna.
Зочин · 2016/04/07
baatariin yavuhulan gej estoi neg debiil narkoman huhur bgaa