Гутлын жагсаалын цаана бид юуг орхигдуулав? Хэдийгээр өчигдөр хүмүүс гутлын жагсаалд хамаг анхаарлаа хандуулаад байсан боловч яг түүний цаана 100 хар үйл явдал зарлагдсаныг тэр бүр анзаараагүй ээ.

Тэгвэл Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өчигдөр 1992 оноос хойших Монголын түүхэндэх хамгийн хар 100 үйл явдлыг нэрлэсэн юм. Хар жагсаалтад 100 хар үйл явдалд шийдвэр гаргасан болон хэрэгжүүлсэн хүмүүс орох нь тодорхой. 5-р сарын 20-нд “Хар жагсаалт”-ыг зарлана гэсэн боловч иргэд түүнээс өмнө таамаг авчихлаа.

Мөн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат гуталнуудын дунд хийсэн 15 раунд нэвтрүүлгийн үеэр топ 10 хулгайчийг зарлаж “Хар жагсаалт”-даа оруулсанаа албан ёсоор мэдэгдлээ.

Топ 10 хулгайчид Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Норовын Алтанхуяг, Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Зандаахүүгийн Энхболд, Сүхбаатарын Батболд, Халтмаагийн Баттулга, Н.Золжаргал нар нэрлэгдсэн юм. Энэ мэдээлэл өчигдөр цацагдсанаас эхлээд сошиалаар иргэдийн хандлага янз бүрээр л илрэн гарч байна.

Ер нь бол эсэргүүцсэн юм харагдсангүй бүгд л зөв үнэн, энэ үнэхээр түүхэнд байхгүй жагсаалт нэрлэгдэх нь, шударга байна, ахиад дараагийн хулгайчдыг хурдан нэрлэ, бид сонгохгүй, энэ 10 бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын ард түмний амьдралыг орвонгоор нь хөмөрч төрөөс төрсөн тэрбумтнууд болж, газар шороог минь харийнханд худалдаж, үүний гороор бид өнөөдөр элгээрээ мөлхүүлэв.

Гуравхан сая хүнийг ингэж амьдруулж өөрсдөө өврөө түнтийлгэж үр хүүхдүүд нь монголын баялагаар гадаадад шоудаж байнашдээ, ичээч гэсэн хандлагыг илэрхийлсэн бол үүнтэй зэрэгцээд эсрэг талын хулгайч нарын ПиАр ажиллагаа ч давхар яваад эхэллээ. Учир нь хамгийн их хулгай хийсэн төрийн буг болсон хүмүүсийг “Цагаан жагсаалт”-д орсон байна гэхчилэн “Хар/Цагаан жагсаалт”-ыг будлиулах нөгөө нэг ах нарын мөнгөөр турхирдаг ПиАр яваад эхэлжээ. Гэхдээ ард түмэн тэнэг биш мэдээлэлгүй биш, мэдээлэлд анализ дүгнэлт хийдэг болсон гэдгийг одоо хүртэл ах нар мэдэхгүйгээр барахгүй ард түмнээ бассан хэвээр л байна. Тиймээс 5-р сарын 20-нд ямар хулгайчид “Хар жагсаалт”-д нэрлэгдэхийг харах үлдлээ, эхний 10 бол үнэхээр топ байж чадлаа.