Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. Тэрбээр СУИС-ийг төгсөөд “Х ТҮЦ” продакшнд жүжигчнээр ажиллах болсон бөгөөд “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон олны танил болсон.

Жүжигчин Б.Хулан багаасаа л урлагийн арга хэмжээнд идэвхтэй  оролцдог байсан бөгөөд 14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан удаатай. Тодруулж хэлвэл, 1997 онд анх эгчтэйгээ “Үнсгэлжин” тэмцээнд оролцож эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин өөрөө шилдэг арван загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан. 

Тэрбээр, “Надад хайраасаа илvv итгэлцэл гэдэг амьдралд илvv чухал юм шиг санагддаг. Бие биендээ итгэж байж энэ амьдрал цаашаа vргэлжилж явна гэж боддог. Тvvнээс биш мянга би чамд хайртай гээд цаагуураа өөр хvнтэй явалдаад байх утгагvй. Тэгвэл нөгөө сайхан хайрын vнэ цэнэ алга болно. Би чамдаа итгэж байгаа шvv гэдгийг л ханьдаа ойлгуулах хэрэгтэй. Бие биендээ итгээд бие биенийхээ итгэлийг алдахгvй байх юмсан гэж бодож явах хэрэгтэй” хэмээн ярьж байсан удаатай.

Б.Хорлоо