"Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн Цагаан хуаран хотхоны нэг байрны гадна фасад нурж, зогсоолд байсан машин дээр унасан хэрэг гарчээ.

Үүнийг харсан иргэд барилгын чанаргүй байдлаас болж нурсан гэв. Баригдаад 2 жил болж байгаа ч оршин суугчид барилгын чанарт сэтгэл дундуур байдаг гэнэ. Харин энэ талаар “Цагаан Хуаран Консалтинг” компанийн зүгээс хариу мэдэгдэхдээ “Гадна фасад хийсэн байгууллагын буруу. Засуулна" гэсэн байна. Уг хотхон нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрладаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэрээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас тодруулсан компани юм. Сүүлийн үед улсаас тендэр авсан барилгын компаниудын барилга ийнхүү чанаргүй байх тохиолдол их гарч байгаа.

Н.Ганаа