Хавар цаг агаар хуурайшилтай байдаг. Дөнгөж сая 13-р хороололд байрлах "миний hyper market"-д гал гарлаа. Тус дэлгүүрийн хажуугийн гарцыг хаачихсан байна. Үүний улмаас гал команд хойгуур түгжрэлтэй замаар тойрч орж ирэх гэж нэлээдгүй цагийг алдах шиг боллоо гэж эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар гал унтраах багийнхан галыг унтрааж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар "миний hyper market"-ын цаад тал буюу зүүн буланд нь агуулах нь байдаг тэр нь шатсан байна гэлээ.