Баянгол зочид буудлын оффисын өрөөнд байрлах УИХ-ын гишүүн Х.Баттулгын хоёр компанид санхүүгийн нэгжлэг хийж байгаа талаар тасралтгүй мэдээлж буй. Тэгвэл дөнгөж сая Х.Баттулга болон дотор байсан бүх хүмүүс хамт гарч ирлээ.

Х.Баттулга "Манай өмгөөлөгч ирээд та нар энэ тусгай хамгаалалтын цагдаа нараа явуулаач ээ гэсэн юм. Зориудаар баахан цагдаа нар авч ирлээ. Төмөр замын гэгдээд байгаа хэрэгт хувийн компани руу орж байгаад үнэхээр харамсалтай байна. Захиалж байгаа эзэд нь намайг харж байгаа байх, та бүхэндээ баярлалаа" гэлээ.