Экс тэргүүн хатагтай О.Цолмон нэр дэвшвэл байдал эвгүйтнэ шүү
2013/02/21
МАН-ын дарга Ө.Энхтүвшин намынхаа ахмадуудыг хүлээн авч уулзахдаа эхний ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай эвсэж орохоо ил тод зарлачихлаа.
Хэдийгээр хоёр намын нэгдэх асуудал одоогоор нэлээн идэвхтэй яригдаж байгаа ч энэ нь тийм ч амархан шийдэгдэх асуудал биш. Гэхдээ мэдээж, хоёр намынханд хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгууль харагдаж байгаа нь тодорхой.
Ирэх гуравдугаар сарын 25-ныг хүртэл хоёр намын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах марафон явагдах учиртай. Гэхдээ бүр наана нь нэгэн хүчтэй нэр дэвшигч тодорч магадгүй болоод явчихлаа. Одоогоор МАН-аас Ө.Энхтүвшингээс даргаас гадна экс Ерөнхийлөгч Н.Багабанди, намын экс дарга С.Баяр нарын нэр дуулдаж байгаа. Гэсэн ч тэдний хувьд олон нийтэд “очков” алдсан болохоор ялалт байгуулахад эргэлзээтэй.
Одоогоор нэр цэвэр, сонгогч олны дэмжлэгийг хааш нь ч эргүүлж мэдэх Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монголын улстөрийн “төмөр хүн” болсон Ц.Нямдорж нарын болзошгүй нэр дэвшигчид байж болох ч намынхаа даргын зангаагаар МАХН-тай нэгдэж орвол Ц.Нямдоржоос эхлээд намаасаа нүүр бууруулж ч мэдэх л юм. Саявтархан л хахир хатуу Ц.Нямдорж “Хэрэв МАХН-тай нэгдвэл би намын харьяаллаасаа татгалзана” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Мэдээж одоо түүнд Н.Энхбаяртай гар барихаас илүү тарчилгаан байхгүй нь ойлгомжтой. За энэ ч яах вэ. Хэдийгээр бие нь эзгүй ч Монголын улстөрд хамгийн нөлөөтэй удирдагч хэвээр байгаа Н.Энхбаярын хүчирхэг гар тун удалгүй МАН-ыг ч базаж эхэлж магадгүй болоод явчихлаа. МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хувьд түүний өмнө буруугаа цайруулахын тулд ямар ч тулгалтыг хүлээж авахад бэлэн байгаа.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэгэн үе Монголын тэргүүн хатагтай байсан О.Цолмонгийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд шоронд байгаа нөхөр нь дэвшүүлж УИХ дахь “Шударга ёс” эвслийн МАХН-ын гишүүд уухайлан дэмжсэнээр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамгийн хүчтэй өрсөлдөгч хамар дороос нь босоод ирнэ л гэсэн үг юм.
Монголчууд ядарч зовсон, тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд хамгийн түрүүнд гараа сунгадаг төрөлхийн өрөвчхөн ч юм уу нэг тийм сонирхолтой чанартай хүмүүс. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, өнөөдрийн хоригдол Н.Энхбаярын эхнэр нэр дэвшээд гараад ирвэл сонгогчдын талаас илүү хувь нь болсон 40-өөс дээш настнууд хуйлран дэмжих нь гарцаагүй.
Гэхдээ экс тэргүүн хатагтай өрөвдөхөд өр лүү өшиглөж мэдэхээр хүн гэдгийг ойр дотныхон нь сайн мэднэ. Түүний хувьд баргийн хүнд итгэдэггүй. Тиймдээ ч аливаа ажлыг хийж, гүйцэтгэж буй хүнийг байнга хардаж сэрдэнэ. Өөрөө амжихгүй болохоор бараг л эцэг, хүү, эхнэр, нөхрүүдийг бие биенийг мөрдүүлж мэдэх хүн. Өөрөөр хэлбэл, өнөөгийн улстөрчдийн биесээ мэрэх болсон шалтгаан нь түүнийг тэргүүн хатагтай байх үеэс эхэлсэн.
Ёстой л бага чулуугаар их чулуу доргиож дундаас нь ашиг харж байсан гэх үү дээ. Дунд нь хөөрхий тэдний гар, хөл болж байсан улстөрчид хагаралдаад бие биедээ хар санасан өстнүүд болоод л хоцорсон. Тиймдээ ч О.Цолмонг нөхрөөсөө ч аюултай эмэгтэй гэдэг төдийгүй улстөрчдийн “хар хайрцаг” мэт болсон хүн. Шулуухан хэлэхэд, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүн. Яагаад гэвэл, монголчууд бүгдээрээ сөрөг тагнуулын ажилтан болж хувирна.
Гэхдээ дөрөвхөн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Намбарын бэр О.Цолмон хэмээх хортой бөгөөд олон хүний зүрхэнд айдас, түгшүүр төрүүлсэн нэр дэвшигч сарын дараа тодорч болзошгүй байна шүү, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өө. Тэр үед таны баг ямар ч уран мэхийг уралдуулаад хол тасархай цойлоод гарна гэвэл ёстой л “уучлаарай” болно.
Davin · 2013/07/08
Its always a relief when someone with obvious exteiprse answers. Thanks! http://dwsbveqzwf.com [url=http://bszqlvay.com]bszqlvay[/url] [link=http://ouubjlhapz.com]ouubjlhapz[/link]
Fernanda · 2013/07/07
A few years ago Id have to pay someone for this
Bogatu · 2013/07/06
I have been so in the past but now it all makes sense!
ecjytm · 2013/04/20
EvHm5t , [url=http://wgaubgtsuirh.com/]wgaubgtsuirh[/url], [link=http://sgihtlrgvswv.com/]sgihtlrgvswv[/link], http://ytlkkvcmynpt.com/
Breno · 2013/04/14
No complaints on this end, slmipy a good piece.
mercgpne · 2013/04/13
UQ6lGr xarffybrvcke
dldkpqrdzx · 2013/04/12
oI8CQW sknykdpopful
kopkfxn · 2013/04/12
UlxiRq iuhnudypkgcq
Rick · 2013/04/11
Great thinknig! That really breaks the mold!
Steffie · 2013/04/10
Keep it coming, wrietrs, this is good stuff.