Нийслэл хотын хүн ам нэмэгдэхийн хирээр  гэр хороололууд өргөжиж, үүнийг дагалдан олон асуудлууд ар араасаа урган гарч байна. Тиймээс гэр хороололыг барилгажуулах  нь  нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх  хамгийн зөв гарц юм.

Энэ зорилгоор Шинэчлэлийн засгийн газар мөрийн хөтөлбөртөө гэр хороололын барилгажуулалтыг тусгасан нь олон хүний итгэлийг бадраасан. Мөн 8 хувийн орон сууцны зээллэгийг төрийн бодлогоор дэмжин хэрэгжүүлсэн нь нийгмийн зүгээс  ихээхэн дэмжлэг авсан.

Гэвч сайны хажуугара саар гэгчээр орон сууцны барилга барьдаг компаниупд дотроос  захиалагч, орон сууц худалдан авагч  иргэдийг залилдаг явдлууд мэр сэр гарсаар байна. Ийм компаниудын нэг бол барилга угсралтын “МДТоф” ХХК юм. Энэ компаниа орон сууц захиалсан иргэнтэй  хууль зөрчин гэрээ байгуулж,  2011 оны 11 сард хийсэн  гэрээндээ “орон сууцны нийт талбайн хэмжээг  тэнхлэгээр тооцно” гэсэн заалт оруулжээ. Тэгвэл гэрээний энэ  заалт нь Стандарт хэмжил зүйн Үндэсний газраас 2010 оны 2 сарын 1-ээс эхлэн орон даяар мөрдүүлсэн   MNS 6058:2009 стандартын 7.2-д “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын  өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна”  гэсэн стандартыг  илт зөрчжээ.

gereegeree3

“МДТоф” ХХК нь  өөрийн  баррьсан орон сууцбыг захиалагч иргэдтэй  ийнхүү хууль зөрчин гэрээ байгуулж өрх бүрээс 5-10 м.кв-ын төлбөрийг илүү бодож авсан байна. Эрүүл ухаанаар бодсон ч   ханын тэнхлэг буюу барилгын хананы голоор тооцсынг талбайн хэмжээ гэж үзэх үү, мөн одоо  мөрдөгдөж байгаа  MNS 6058:2009 стандартыг зөрчсөн нь хэн бүхэнд ойлгомжтой атал  энэ асуудлыг сөхөж тавьсан хэрэглэгчийг  хохироогоод зогсохгүй, “МДТоф” ХХК-ийн  хэл амаар дооромжлон “хөлөө хүрэх газар очиж заргалд” гэж хөөсөн байна.

Тэгвэл “МДТоф” ХХК-ийн 2011 оны 11 сард барьж ашиглалтанд оруулсан  Сонгино  хайрхан дүүргийн  29-р хороо, Москва хороололын , Москвагийн гудамжийн 119/A   байрны иргэн гомдлоо брагдуулахаар мэргэжлийн байгууллагад хандан хэмжилт хийлгэжээ. Гэтэл  52.8 м.кв талбайтай хоёр өрөө байр нь  46.36 м.кв талбайтай болж  даруй гэрчилгээнд гарсан талбайгаас 6.44 м.кв- дутжээ.  Дунджаар 1м.кв-ын үнийг 1.6 сая төгрөг гэж тооцоход  10.3 сая төгрөгийг иргэнээс залилсан болж таараад байгаа  юм.

geree4

todorhoilt1

 

tod2

 

“МДТоф” ХХК нь иргэдийг залилж, хууль бус гэрээ хийн м.кв-ын хэмжээн дээр ийнхүү  ”ажилладаг”  нь олон нийтэд ил боллоо. “МДТоф” ХХК  орон сууцны сайхан  рекламаар   захиалагч, худалдан авагч иргэдийг өөртөө татан залилангийн бусармаг хэргээ үргэлжлүүлсээр байна.

 А.Тамир

Ugluu logo