“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай Баянхонгор аймгийн иргэн Д. Цогтбаатараас 100 сая төгрөг залилсан гэх хэрэг хоёр шатны шүүхээр хэлэлцэгджээ.

Тодруулбал анхан шатны шүүхээс М.Баярмагнайг буруутайд тооцож, “иргэний хохирлыг барагдуул” гэсэн хариу гарсан бол тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл М.Баярмагнайд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон ч өнөөдрийн шүүх хурлаар, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, М.Баярмагнайг бусдын хохирлыг барагдуул гэдэг шийдвэр гаргажээ. Гэтэл М.Баярмагнай шүүх хурлын үеэр бусдын хохирлыг барагдуулах мөнгөө авчраагүй бөгөөд “Би төлж чадахгүй, өгвөл талыг нь л өгнө. Удахгүй гадагшаа явж зугтана, цагаачлана. Та нар намайг олж чадахгүй” гэжээ. Хэргийг тодруулбал тэрбээр өөрийн байраа 100 сая төгрөгөөр иргэн Д.Цогтбаатарт зарж, түүнээс 100 сая төгрөг аваад байсан ч хэсэг хугацааны дараа тэдний наймаа буцаж, М.Баярмагнай байраа өөр хүнд зарснаас эхлэн уг маргаан гарсан байдаг юм.

Хүнийг дооглож, тохуурхаж, мөнгө олдог хүн хүн чанаргүй болчихдог юм уу. Хүнээс авсан мөнгөө буцаан төлөхгүй, нутгийн дүүгээ залилж байгаа жүжигчин маань дараагин удаа хэнийг ч залилж мэдэхээр юм байна. Мөн тэрбээр цаг хугацаа хожиж, дахин улсын дээд шүүхэд хандаж байгаад гадагшаа зугтаана гэсэн байгаа юм.

Тэгэхээр М.Баярмагнайд мөнгө зээлүүлсэн болон түүнд зээлүүлэх гэж байгаа хүмүүс анхааралтай байхад илүүдэхгүй нь. Учир нь тэрбээр гадагшаа зугтаж, цагаачилж амьдрахаар зэхэж байгаа ажээ.

Н.Эрхэс