Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгэхээс татгалзлаа
2016/04/15
“Хөдөлмөрийн үндэсний нам”-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.
Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэв. Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Зочин · 2016/04/16
Даргагүй нам байх хэрэггүй биш үү ? Дээд шүүх зөв шийдвэр гаргасан байна.
Зочин · 2016/04/16
Энэ албан тушаал өөд УЛАЙРАН шуналтайгаар ,ичгүүрээ мартан зүтгэгчдийн "НАМ" нэртэй хуйвалдааны бүлгэмийг татан буулгах хэрэгтэй.