Жүжигчин З.Номундарь ээжийгээ дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж тэдний хайрыг хүлээн авсан
2016/04/18
МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглосон билээ. Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элсэж, жүжигчин мэргэжилтэй болж өдгөө ээжтэйгээ хамтдаа нэг хамтлагт байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Авьяаслаг жүжигчний охин З.Номундарь ээжийгээ өөрөөсөө олон насаар дүү хүнийг ханиараа сонгоход нь " Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн.
Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлсэн. Хоёулаа амьдардаг байхад хэзээ ч гэр бүлээрээ хооллодоггүй байлаа. Намайг Бараа ахад хэрхэн ханддагийг хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. Би түүнийг хувь хүнийх нь ч, уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэлдэг. Бидний амьдралд орж ирсэнд нь талархдаг. Тэр бол өсөж яваа, чадварлаг жүжигчин. Хамт амьдрах болсноо хэлэхдээ их санаа зовсон байсан. Тэгэхээр нь би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргачихаад ээжийг дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Тэр харц нь одоо ч нүдэнд харагдаж байна.
Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх. Энэ сонголтыг олон хүн гайхаж байсан ч буруудаагүй гэдгийг тэр хоёр минь баталж чадсан" хэмээн анх удаагаа ам нээлээ.
aagii · 2016/08/28
sain saihniig husie
mongol · 2016/08/19
abayastai eejiin yhaantai ohin bainaa.Barhyy Odnoo 2 bol yostoi l byrhnaas zayagdsan hosyyd shyy tanai ger byld az jargal yran byteeliin amjilt hysie!
Зочин · 2016/04/23
saixan bnaa. uxaan zarj. saixan xair saixan amidral . agua xvndlel tanai ger bvld az jargal xair, xamigiin sain saixaniig xvsen etrooe
Зочин · 2016/04/23
Мундаг ухаантай охин байна шүү. Гэр бүлд нь аз жаргал хүсье
Зочин · 2016/04/19
Uhaantai ohin
Зочин · 2016/04/19
Buruu darchihloo
Зочин · 2016/04/18
Хөөрхөн юм бэ
Зочин · 2016/04/18
nice
Oyuka · 2016/04/18
Eej shigee uhaalag saihan busgui yumaa
Зочин · 2016/04/18
Eejdee ogson xamgin tom beleg b.na daa
Зочин · 2016/04/18
Uhaalag ohin bnaa
Зочин · 2016/04/18
Одноо, Бараа хоёртоо аз жаргалыг хүсье, тэнгэрээс л учруулсан шүү, энийг олж уншвал Одноогоо үнсээрэй Бараа
Зочин · 2016/04/18
Номундарь дүүдээ сайн сайхан бүхнийг хүсье, ерөөе! Яг миний төлөө хэлсэн юм шиг л санагдчихлаа, энэ чинь ухааншдээ
Muugii · 2016/04/18
Ohiduud uhaantai shu
nz · 2016/04/18
ymar saihan ym be mundag ohin yma argui l eejin ohin ym da
Зочин · 2016/04/18
Az Jargal husie tanai ger buld!
bi bi · 2016/04/18
amjilt az jargal eruul enhiig husey saihan
Зочин · 2016/04/18
uhaantai sain ohin tanai ger buld az jargal husiye!
chimgee · 2016/04/18
ohin huuhed tsaanaa l saihan shuu amjilt humuusee
Зочин · 2016/04/18
wow mundag uhaantai ohin