Монголын кино урлагт нэр шигээ өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг дархалж чадсан жүжигчин Т.Карма  хэнээс ч айж эмээлгүй  хэлэх гэснээ ил цагаан хэлчихдэг нэгэн. Хувь хvнийхээ vvднээс дэндvv шударга тэрээр бусдыг далдуур муулдаггvй нvvрэн дээр нь хэлчихдэг хэмээн урлагийнхан түүнийг үнэлдэг гэнэ.

Өөрийнхөөрөө зүтгэж, санаж, хийж бүтээж яваа авьяаслаг уран бүтээлч маань “Зүүдэнд ч оромгүй явдал”,”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан бол  “Ховор хүмүүс”, “Тань руу нүүж явна”, “Сахиул уу сахиус уу”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл”, “Нүцгэн уулын бэлд”, “Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрд тогложээ.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын тавны өдөр тэрбээр МУСТА хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Түүний хувьд энэ шагналыг оройтож авлаа гэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Ингээд түүнийг МУСТА тэмдгээ аваад нэгэн үеийн найзууд болох МУГЖ жүжигчин Н.Батцэцэг, Ш.Цэцэгээ нартай татуулсан дараах зургийг онцолж байна. 

Б.Хорлоо