"Хэцүү анги" олон ангит уран сайхны киноны "Ариун нандин" дуугаар олонд танигдсан дуучин бол Ч.Одноо. Эвлэгхэн хоолой, донжтой төрх, даруухан инээмсэглэлээрээ залуусын сонирхлыг татах тэрбээр "SBN" телевизийн "Сонголт" олон ангит киноны гол дүрд тоглон чамгүй жүжигчин болохоо ч харуулсан.

Мөн кинондоо зориулж дууг нь дуулсанаас гадна “Монгол” продакшны “Ах дүүс” киноны дууг амилуулсан билээ. Түүний уран бүтээлүүдийн цөөнгүй хувийг альтернатив чиглэлийн дуунууд эзэлдэг.

Дуучин бүсгүй маань тодорхой хэмжээгээр тайзаа, үзэгч сонсогчдоо хүндэлж сайхан харагдах хэрэгтэй. Гэхдээ гадаад үзэмжээрээ олны анхаарлыг татах нь чухал биш. Гол нь хийж байгаа уран бүтээл. Хувцсаараа биш хоолойгоороо гайхуулахгүй бол хэн ч хүлээж авахгүй хэмээн ярьсан байдаг. Миний хувьд биед эвтэйхэн, чөлөөтэй, надад зохих хувцас өмсөх дуртай хэмээн ярьж байсан удаатай.

Тэрбээр цэцгийн баглаа бэлгэнд авах хамгаас дуртай гэнэ.

Б.Хорлоо