"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийлээ. Гурван сарын өмнө тус нэвтрүүлгийн нууц бичлэг алдагдаж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн юм.

Цагдаагийн байгууллага тус хэргийг хянаж, шалгаад гаднын халдлагад өртөөгүй, том бүлэглэлийн захиалгаар хадгалагдсан бичлэг алдагаагүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг” дүрс бичлэг алдагдсан асуудал эцсийн байдлаар шийдэгдэх хүртэл санаачлагчийн зүгээс түр хугацаагаар нэвтрүүлгээ цуцалж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Уг хэргийн БАЙ нь юу байсан бэ гэдгийг одоо хүртэл бодсоор байна. Миний бие Монгол Улсын цагдаагийн байгууллагын гаргасан дүгнэлтэн дээр үндэслэн мэдээлэл хийж байна. Тус нэвтрүүлгийн сүүлийн хоёр дугаарт анхны бүрэлдэхүүн болох миний бие Б.Лхагвасүрэн Hero энтертайнмэнтийн хамт олон ажлаагүй” хэмээн хэлэв.

Түүний мэдэгдлээс харахад цагдаагийн байгууллагын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өөрийн санаачилсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ түр хугацаанд хийхгүй гэдгээ мэдэгдэв.

Т.Буянаа