Тэртээх 2012 оны үйл явдлыг эргэн нэг сануулах гэсэн юм. Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвс­гэрт хамаарагдах Дархан цаа­зат газрыг иргэдэд олгох гэж байна гэсэн мэдээлэл 2012 оны долдугаар сард тар­сан. Энэ дагуу иргэд хоёр хоног тус газарт майхан сав­тай­гаа ирж өнжин 0.07 га газрын төлөө тэмцсэн ч талаар болсон юм.

Тэгвэл уг тэмцлийн дараагаас томчуулын буюу мөнгөтэй хүмүүсийн тэмцэл эхэлж, 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Яармагийн дэнж газарт хүн гишгэх зайгүй болтлоо хашаа хатгаад байна.

 

Одоо тэгээд дээрх эрх мэдэлтэй эрхмүүдийнхээ талд орж, газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр тэдэнд өмчлүүлэхээр хууль, эрх зүйгээ зөрчихөөр ажиллаж байна.

Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байгааг тогтоосон бөгөөд эдгээр газрыг эргэлтэд оруулах талаар өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайнбилэг “Шийдлийн цаг” уулзалтаараа дурдсан.

Уг уулзалтын үеэр газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх эрхийг олгохоор болж, газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар зарахаар болсон юм. Энэ мэдэгдэл гарсны дараа хууль бусаар тус газарт хашаа хатгах эрх мэдэлтнүүдийн тоо нэмэгдсэн. Өнөөдөр ч бас сул газар байвал хашаа хатгаад зогсож байгаа бүлэг хүмүүсийг та очоод харж болно.

Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох уг газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОАЖ-ийн сайдын зөвшөөрлөөр газар эзэмших зөвшөөрөл олгодог

Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох уг газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОАЖ-ийн сайдын зөвшөөрлөөр газар эзэмших зөвшөөрөл олгодог ажээ. Тэгвэл Яармагийн урд дэнжийн газруудыг эзэмших шийдвэрийг Байгаль орчин аялал жуучлалын сайд эрх мэдэлтнүүдэд, олгосон гэж ойлгохоор байна. Одоо тэгээд дээрх эрх мэдэлтэй эрхмүүдийнхээ талд орж, газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр тэдэнд өмчлүүлэхээр хууль, эрх зүйгээ зөрчихөөр ажиллаж байна.

Яармагийн урд дэнжийн газар нутаг ард түмний нүдэн дээр хашаанд хатгагдаад дуусаж байна. Үүний цаана мөнгөтэй, улс төрчдийн эрх мэдэл нуугдаж байгааг ч ард түмэнд мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй.

Мөнгөтэй хүнд төр засаг маань үйлчлээд мөнгөгүй ард иргэддээ цахим сугалаагаар газартай болгож байна гэх нэрийдлээр хотоос 20 гаруй км-ийн зайд ямар ч дэд бүтэцгүй газар олгож байгаа юм.

Т.Буянаа