Сонгуулиас өмнө Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрүүлэхгүй бол МАНАН-г төрөөс холдуулах хэрэгтэй
2016/04/28
Ирвэс хамгаалах сангийн ирвэс судлаач, биологич Т.Лхагвасүмбэрэл бусдын дарамтад орж, учир битүүлгээр амиа алдаад таван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Түүнийг хэргийг илрүүлэх эсэхийг Монголын ард түмэн чих тавин хүлээсээр буй. Гэвч хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байна гэхээс өөр мэдээлэл өгөхгүй өдий хүрлээ.
Талийгаач 11-р сарын 6-ны өглөө “машинаа гражид хийнэ” хэмээн Сүхбаатар дүүрэг дэх гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд түүний цогцосыг 11-ны өдөр Хөвсгөл далайн 4 метрийн гүнээс олсон байдаг юм.
Түүнийг амьд сэрүүн ажлаа хийгээд явж байхад нь хэд хэдэн удаа амь насанд нь халдахыг оролдож, гурван ч удаа сүрдүүлж, хоолойг нь зүсэж, хэвлий тус газарт нь хутгалж байсан тул ар гэрийнхэн нь хүүгээ “хүний гарт амь үрэгдсэн” гэж үзэж буй. Гэтэл анх Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас түүний хэргийг шалгахдаа амиа хорлосон гэх зүйл анги үүсгэсэн байжээ. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон нь үүнийг эсэргүүцэж, гомдол санал тавьсаар хэргийг Нийслэл рүү шилжүүлсэн билээ. Тодруулбал, уг хэргийг ЦЕГ-аас гаргасан ажлын хэсэг шалгаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл авсан байдаг.
Гэтэл өдий болтол хэрэг илэрдэггүй ээ. Уг нь талийгаачийн Улаанбаатар хотоос машинтайгаа гарч буй бичлэг байдаг, мөн араас нь жижиг хар машин ойрхон дагаад явж байсан нь бичлэгт үлдсэн гэдгийг түүний аав Ж.Төмөрсүх хэлдэг. Мөн талийгаач Хөвсгөл аймгийн 7-р хороонд байрлах “Петровис” шатахуун түгээх станцаас бензин авч буй бичлэг болон Булган аймгийн шатахуун түгээх станцаар ороод гарсан зэрэг нэлээд бичлэг энд тэндэхийн замын камерт бичигдэж үлдсэн байдаг. Мөн түүнийг хотоос гарахынх нь урд өдөр нэгэн үл таних этгээд утас руу нь залгаж сүрдүүлэн, дарамталж ярьсан бичлэг байдаг аж.
Мөн үүнээс гадна тэрбээр нууцаар өөрийн утсандаа хоёр ч бичлэг хийж үлдээсэн байдаг бөгөөд түүний машин дотроос нэг хүний гутлын мөр, тал шил архи, архины шилэнд хоёр ч гарын мөр, ундаа, бичлэгт “дуугүй бай л даа чи” гэх эрэгтэй хүний дуу хоолой зэрэг нэлээдгүй баримт үлдсэн байдаг юм. Хөвгөл далайд живсэн цогцос ихэвчлэн гүнд унасан байдаг ч түүнийх нэлээд дээр буюу 4 метрийн гүнд байсан нь мөн сонин бөгөөд сэжигтэй тохиолдол болж буй юм билээ.
Ямартай ч талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон ойр дотныхон нь уг хэрэгт Өмнөговь аймгийн Гурван тэс сумын зарим нэг хүмүүс болон тэнд уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудыг сэжиглэж байгаа гэдгээ удаа дараа олон нийтэд мэдэгдсэн байгаа.
Гэтэл хэрэг одоогоор хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Сүүлийн үед хуулийн байгууллагаас түүний хэргийн явц ямар байгаа талаар огтхон ч мэдээлэл гаргаагүй юм даг. Өөрөөр хэлбэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд улстөрчдийн “дайнд” эл хэрэг мартагдаж, дарагдаж үлдэх гээд байн.
Хууль хяналтын байгууллагынхныг “Төрийн болон Засгийн эрх барьж буй хүмүүсийн үгээр хөдөлдөг, хүссэн хэргээ илрүүлж, хүсэхгүйгээ илрүүлдэггүй” гэх яриа олон нийтийн дунд байдаг.
Тиймээс Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг илрээгүй тохиолдолд МАНАН буюу МАН, АН хоёрыг Төрийн эрхэнд гаргахгүй байвал дээр байх шүү иргэдээ. Харин хангалттай баримт байгаа энэ нөхцөлд хэргийг илрүүлж, гэмт этгээдийг олсон тохиолдолд хуулийнханд өчүүхэн ч атугай итгэж болох юм.
Н.Ганаа
Зочин · 2016/04/30
Öàãäààãèéí ãàçðûí äàðãà íàðûûí ÿàðàâ÷ëàí ìýäýýëñýí ìýäýýëýë á¿õýí õóäëàà áîëñîí ø¿¿ äýý ë õàðèí îäîî þó áîëñîí âý. Óóë óóðõàé áàéõã¿é ãýñýí ÷èíü òýð ãàçàð íü òýð àÿààðàà óóðõàé ¿¿ð áàéñàí Àðõè óóñàí ãýñýí ÷èíü ººðºº óóãààã¿é óóëãàñàí ýçýíòýé, êàìåðààñ çóãòñàí ãýñýí ÷èíü êàìåðò îðñîí, Õºâñãºë àéìãèéí öàãäààãèéí Êàìåð àæèëëàæ áàéñàí ãýñýí ÷èíü òýð áè÷ýýã¿é áàéñàí, ãàíöõàí ººðºº áàéñàí ãýñýí ÷èíü 2 õ¿í áàéñàí, ºâ÷òýé ãýñýí ÷èíü æèíõýíý ýð¿¿ë õ¿í, óñíû ã¿íä îðñí õ¿í äýýøýý õàðäàã ãýñýí ÷èíü òýð äîîøîî õàðæ óíàñàí áàéñàí, 2 õóðóóíû õýý áàéñàí ãýñýí ÷èíü õýíèéõ ÷ áèø ëàâ ººðèéíõ íü áèø, ãýýä òîãòîîñîí á¿õýí ººð÷ëºãäñºí áîëîîä áàéãàà Îäîî æèíõýíý çàõèàëàã÷ àæèëëàæ ýõëýýä áàéíà äàà.
Зочин · 2016/04/29
Хүний үхэлд энэ улс төр ямар хамаа байна аа. Тэнэг юм ярих юм. Харин хууль хяналтын байгууллага илэрүүлээсэй гэвэл өөр хэрэг
Зочин · 2016/04/29
Гол захиалагч олдох уу... олдохгүй дээ..
Зочин · 2016/04/28
Адилхан хулгайч нарыг юуг нь сонгоод байдаг юм бэ ард түмэн ярьж л байгаа шдээ гадуур.
Зочин · 2016/04/28
za tsagdaa baituguia engiin hun bichlegiig ni sonsohodl ooriigoo horloson ni medegdeheer l bn lee sh dee
malchin · 2016/04/28
ardchilsan nam ardiin nam xoyriig toroos zailulax chagnii bolson yamarch xereggui oorsdixe ashigiig bodson xumuus.........songoltoo zov xigereiii........
zochin · 2016/04/28
neg uxsen xunii toloo uls tor xiixee
bolimoor vumaa
иргэн · 2016/04/28
үхлээр хүртэл улс төр хийхээ боль_чухам яаж үхсэн нь нотлогдоогүй.үнэндээ ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй л байгаа биз дэ
Зочин · 2016/04/28
Битгий 1-т
Зочин · 2016/04/28
SETGETSIIN UVCHTEI BSN N NOTLOGDSN GSN SHD
irgen · 2016/04/28
MANAN g toroos hurdan zailuulah yum san nowshiin oligarhchuud