Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой ноцтой мэдээлэл бий гэв
2016/05/03
Хөвсгөлд амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл нас барснаас хойш долоон сар болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийн талаар ямар ахиц гарсныг түүний аав Ж.Төмөрсүхээс тодруулахад “Хэргийн явцад ямар ч ахиц гарсангүй. Сүүлийн дөрвөн сарын турш хүүг маань амиа хорлосон болгож, хэргийг хаах гэж оролдлоо. Анх Хатгал тосгонд очиж ажилсан мөрдөн байцаагч маш муу ажиллаж, нотлох баримтаа дутуу цуглуулсан. Үүнээс болж одоо хүртэл ахиц гарсангүй. Мөрдөн байцаагч нараас асуухаар өргөн хүрээнд шалгалт хийж байна гэдэг. Гэхдээ надад ноцтой мэдээлэл бий. Цагдаа нарт өгөхөөс өмнө талийгаач хүүгийн минь асуудалд цагдаа нар хэрхэн хандаж байгааг тодруулж байж өгөхгүй бол бидний мэдээллийг үгүйсгэх гээд байдаг талтай” гэлээ.
Харин албаны эх сурвалжууд хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
М.Буяннэмэх
Зочин · 2016/05/04
Эх орныхоо газар шороо,ан амьтаны төлөө гэж явсаар алтан амиа алдсан хүүгээ бодохоос л харуусал төрөх юм.Цагдаагийнхан даанч яав даа Алуурчинг олоод өгөөч