Энэ зун АСЕМ, Их хурлын сонгууль гээд зургаа, долдугаар сар монголчуудын хувьд ажил, ачаалал ихтэй өнгөрөхөөр байгаа. Тэр утгаараа Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын амрах хугацааг наашлуулж магадгүй гэх яриа гарч, зарим ташаа мэдээлэл таржээ. Энэ талаар эцэг, эхчүүд тодруулж өгөхийг хүслээ.

"АСЕМ-ын бэлтгэл ажил, зам засвар тохижуулалтын ажилтай холбоотойгоор сурагчдын амралтыг наашлуулж, тавдугаар сарын 20-ноос эхлүүлэхээр болсон эсэхийг Боловсролын яамнаас тодруулахад, "Тийм шийдвэр гараагүй. ЕБС-ийн сурагчид тогтсон хугацаандаа буюу 2016 оны зургадугаар сарын 6-наас амарч эхэлнэ" гэсэн хариулт өглөө.