"Нарантуул" худалдааны төвийн босс Ш.Сайхансамбууд одоо ч Завханчууд ам сайтай байдаг. Завханыг анх удаа тэгээд бусдын хувьд харьцангуй бага буюу дөрөвхөн жил төлөөлсөн гэхэд чамлахааргүй ажил хийсэн Ш.Сайхансамбуу ингэж үнэлэгдэхээс ч яахав.

Гэхдээ түүнд нэг зовлон бий нь нэр дэвших эрх олдохгүй байгаа явдал юм. 2008 оны сонгуульд МАН-аас Завханд нэр дэвшиж ялалт байгуулсан Ш.Сайхансамбуу 2012 оны сонгуулиар Завханд дахин ялалт байгуулах нь гарцаагүй байсан ч МАН-аас түүнд нэр дэвших эрх олгоогүй. Хэрвээ түүнийг нэр дэвшүүлсэн бол МАН Завханаас Д.Оюунхоролын хамт хоёр төлөөлөлтэй болох байсан.

Гэсэн ч найдвартай нэг нэр дэвшигчээ зориудаар унагааж, АН-ын гишүүн сонгогдох боломж олгосон нь цаанаа маш том хуйвалдаан болсон гэж хардахад хүргэдэг. Тэр нь ч бараг тодорхой болсон. 2012 оны сонгуулийн дараачаас "Нарантуул"-ыг буулгах ажиллагаанууд эрс эрчимжсэн. Гэсэн ч Ш.Сайхансамбуу энэ газраа тодорхой хугацаагаар сунгуулж чадсан гэгддэг. Товчхондоо, АН МАН-тай тохиролцож Ш.Сайхансамбуу унагасан байна. Цаад зорилго нь "Нарантуул"-ын газрыг авч барилга барих байж.

Юутай ч, Ш.Сайхансамбуу ингэж МАНАН-дуулж, нэр дэвших эрх хайж намын үүд сахихаар ТТЭНН-ыг сонгосон нь дээр бололтой.

 

Нинж