С.Ганбаатар: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөхийг урьж байна
2016/05/09
УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг том намуудад орж байгаа талаар багагүй мэдээллээ.
МАНАН-д орсноос үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй. МАН, АН-ын эсрэг, ард түмний төлөө ямар ч хүчтэй эвсэж, эвлэхэд бэлэн байна.
Улстөрчийг босоо байх уу хэвтээ байхуу гэдгийг урвагч Ерөнхий сайд шийддэггүй юм. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөхийг урьж байна." гэв.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2016/05/09
negch surguuli tusuugui ge bizde helyarianii baylagtai l ym bishu hooson tolgoit yarih ch gej uzuuldeg hum bna le estoi senheruulj chadna shup
Зочин · 2016/05/09
ene erguu darhanas l garah bhda hen neiig UB d songohowde