АН-ынхан МАН-ын буултыг хүлээж авах уу?
2016/05/11
АН, МАН хоёр гэж муудсан ч сайдаж байдаг, сайдсан ч эргээд муудаж байдаг яршиг төвөгтэй хоёр нам Монголын улстөрд бий. Хэдхэн өдрийн өмнө санаа нийлээд хамтдаа батлан үйлдсэн Сонгуулийн хуулиасаа болоод бас муудацгаагаад л байна. Юу гэхээр пропорциональ 28-ын мандатыг тойргуудад хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр өөрсдийн байр сууриа эхэнд тусгуулчих гээд АН, МАН-ын бүлэг өөр өөрсдийнхөөрөө дайраад байгаа юм. Ямартай ч тэд УИХ-ын сонгуулийг нэг мандаттай 76 тойрогт зохион байгуулахаар болсон бөгөөд 48 тойргийн мандат дээр жагсаалтын 28 мандатыг аймаг, нийслэлд оноож, тойргийг 76 болгох шаардлагатай болсон юм. Гэтэл тэгээд нөгөөх 28-аасаа болоод өөр өөр үгсийг хэлцгээж байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс анх илэрхийлж байсан байр суурь бол жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, 8-ыг нь нийслэлд хуваарилах ёстой гэж байсан. Харин одоо бол Ардчилсан намаас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа учраас буулт хийж болох юм гээд байгаа. Ингэхдээ хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд энэхүү хувилбараар 18-16 мандат хөдөөд, 10-12 мандат хотод хуваарилах ёстой гээд байгаа юм. Үүнийгээ тэд өмнөхөөсөө буулт хийсэн хувилбар гэж буй.
За тэгвэл Ардчилсан намын бүлгийн тухайд 14, 14 гэдэг нь пропорциональ элементийг хадгалах гэсэн санаа гэж буй. Өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж Ардчилсан нам үзсэн. Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан хэмээн бүлгийн дарга Гарамгайбаатар ярьж суугаа юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Батаа · 2016/05/11
Одоохон болох сонгуульд ТТЭНН намыг сонгоцгоое төрөөс төрсөн тэр бумтангуудыг шалгана тэр бумтангууд энэ намыг хянана
Хувьсгалч · 2016/05/11
Энэ хоёр ямар хуйвалдаанаа зохиох гээд байна даа. АН үхсэн хойшоо 14,14 пропорциональ элемент гэнэ шүү, мажоритараа батлахаасаа өмнө наадхаа бодож үзсэхгүй яасан юм бол. Угаасаа сая баталсан Сонгуулийн хуулинд чинь тэр тэнцвэр чинь алдагдчихсан.. МАНАН хоёулаа хоёр амтай, ходоод нэгтэй
Лүндэг · 2016/05/11
АН МАН 2 яг адилхан,2лаа олигархижсан.Өнгөн дээрээ бие биенээ муулдагч цаагуураа өвөр түрүүндээ орж ард иргэдийнхээ толгойг хоосон бүтэшгүй амлалтаар дүүргэж , хуулиа зөрчиж байгаа нь энэ 2 нам аль болох төрийн эрхэнд удаан байж төсвөөс хулгайлсан мөнгөө ОФФШОР дансандаа нуух л сонирхолтой байна.

murun · 2016/05/11
энэ 2 нам улсыг маань бүр атгачихлаа. хэрээс хэтэрсэн хэрэг боллоо. өөрсөддөө тааруулж хууль хэзээ ч хамаагүй батална. тэгээд одоо улсаа хэрхэн хуваах вэ гэж хоорондоо маргалдана. монгол улсын иргэд гэхээр энэ 2 намын гишүүд л байдаг гэж үү МАНАН-г дарах ганц нам бол МАХН гэдгийг .санацгаая

Сэтгүүлч Б · 2016/05/11
Өнөөгийн нийгэмд МАН, АН гэх олгариудын дундах эцэс төгсгөлгүй зөрчилдөөн дунд ард иргэд бид хохирсоор л байна. Энэ 2016оны сонгуулиар 2уулангын сонгохгүй УИХд гаргахгүй байх г та бидний үр хойч ирээдүйдээ хийх томоохон зөв шийдвэр юм. Нэгийг бодож хоёрыг тунгаах үе иржээ Монголчуудаа
Сэтгүүлч Б · 2016/05/11
Хэрээ хэрээнийхээ харийг гайхна гэгчээр МАН АН 2уулаа Монгол улсын төр засгаар тоглож улс орон газар шороогоо худалдсан этгээдүүд одоо татан буух хэрэгтэй.
танхай залуу · 2016/05/11
ман ан 2 хоорндоо мууцалдаж хэрэлдхээ зогсомоор юм да одоо та 2 хоорндоо мууцалддаг цаг чинь өнгөрсөн ард иргэдээ энэ ядуурлаасан гаргаач хэрэлдэж мууцалдаж байхын хоорнд ард иргд мангар биш шүү та хэд ягаач хахуул өгөөдөч нэмэр байхгүй гэдгээ мэдсэн үү
Гоолингоо · 2016/05/11
МАН нь АН муулаад л хоорондоо хэрэлдэж байхын оронд үүрэг хариуцлагаа хүлээгээд бүгдээрээ энэ улс төрд зайгаа тавиад өгвөл илүү дээрдээ. АРД ИРГЭД тэнэг биш шүү. өдрийн хоолоо залгуулж яваа хүмүүс та нарт итгэхгүй гээ ямар ч жүжиг, ямар ч мөнгө амлаад гарахгүй шүү.
Гоолингоо · 2016/05/11
МАНАН үндсэн хуулиа зөрчиж ард түмний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчиж бна хаана бсан ч монгол хүн төрийн эрх барих сонгуульд төлөөлөө сонгох эрхтэй. МАНАН засаглал унах цаг нь болсоон.