Монголын кино урлагийн түүхнээ алтан үсгээр бичэгдсэн нэгэн шинэ хуудсыг нэмж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК дөнгөж сая нээлтээ хийлээ.

   Танхим дүүрэн уригдсан үзэгчдийн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын дор үргэлжилсэн нээлтийн үеэр хурсан олныг баярлуулсан нэгэн үйл явдал болсон нь ССАЖЯ-ны сайдын тушаалаар “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх эрхэм цол тэмдгээр шагнагдсан юм.

Шагналыг Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, ССАЖЯ-ны сайд хадагтай Ц.Оюунгэрэл өөрийн биеэр гардуулж баяр хүргэсний зэрэгцээ кино группын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ийнхүү “УДЭТ” хэмээх их театрд цөөнгүй жил ажиллаж тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол ба туслах дүрийг бүтээсэн авъяаслаг жүжигчин маань энэ цаг мөчөөс эхлэн “МУСТА” хэмээх эрхэм алдарын эзэн боллоо. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс болон хамт олныхоо зүгээс “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” А.Ганчимэгтээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.



Таныг урлагийн тэнгэр ивээг...