Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэг боловсролоос бүрэн тасарч өөрсдийнхөө мухар сүсэгтээ баригдаж олигтой Англи хэл ч үгүй, олигтой орчуулсан номууд ч үгүй хүмүүс худлаа цэцэрхэн мэдэмхийрч нийт нийгмийг оюуны гэмтэлд оруулж эхлээд 20-иод жил боллоо.

Тэдний нөлөө улстөрд ч ихсэж сонин сэтгүүлүүдийг бүрэн эзэмшиж зурагтаар есөн бүрийн гэмтэл учруулсан нэвтрүүлгүүдээ цацаж нээлттэй нийгмийн дайснууд бэхжиж чаджээ. Монгол хүн Монгол хүнийхээ л явцуу бүдүүлэг хоцрогдосн бүрт итгэж үнэмшдэг тийм хачин цаг үеэсээ хоцорсон нэг үгээр хэлэхэд оюуны хар нүхэнд хоригдсон тийм сонин хачин нийгмийн харьцаа өнөөдөр Монгол оронд нүүрлэжээ.

Хаа л бол үлгэр домог ярина хаа л бол хоцрогдсон зан заншилаар омгорхоно хаа л бол уламжлалт ёс гэж мухар сүсэглэнэ. Эрт дээр үед үсээ засуулахад ламаас асуудаг байсан бол өнөөдөр 21-р зууны орчин үе ирчихээд байхад хотын гудамжаар дүүрэн үсчингийн газар байхад яагаад үс засуулдаггүй өдөр гэж хайран цагаа алдаж өдөр дутмын амидралаа замбараагүйтүүлнэ вэ. Цаггүй ажилгүй хоосон бүдүүлэг үед үс засах эсвэл хүүхдийн үс авах их л том үйл хэрэг байж өнөөдөр орчин үед ямар ч үүрэггүй бас утгагүй биш үү.

Төрөөс яагаад арга хэмжээ авч мухар сүсэгт хязгаар тавьж хорихгүй нийгмийн амидралыг замбараагүйтүүлнэ вэ. Өнөдөр бид монголчууд энэ нийгмээ харж үнэлж дүгнэх хэрэгтэй. Бидний амьдралд үүсчихээд байгаа соёлгүй нөхцөл байдлаа засаж залруулах. Цаашлаад зан заншил уламлалт ёс өвөг дээдэс бурхан шашин гэсэн мухардуулсан хойш нь чангаасан бидний маргаашийн амьдралд ямар ч ач холбогдолгүй хачин дасчихсан хоцрогдолуудаасаа салах хэрэгтэй. Дашнямтай эсвэл Балжиннямтай өдөр гэж өнөөдөр яагаад орчин үеэсээ татгалзаж цагаа үрж бусдын ажил хөдөлмөрийг үрэн таран хийнэ вэ. Орчин үед найр наадам хийх ямар ч шаардлагагүй. Хоцрогдсон дээр үед бол далимдуулж хоол олж иддэг байсан. Өнөөдөр бас л идэх хоолгүй уух архигүй хэвээрээ юу.

Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулж буй хамгийн тэргүүнд яваа хүмүүс бол яруу найрагч нэртэй арчаагүй хоосон хүмүүс, соёл урлагын шагнал цолтой бялдууч хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын мэдлэгт бууж өгсөн удирдах ажилтанууд, хамгийн их зүгээр сууж байгаад мөнгө иддэг шинжлэх ухааны академийн хуучин шинэ ерөнхийлөгчид, зөвхөн Монголдоо гадаадад бол оюутны ч боловсрол аваагүй багш профессорууд болонректорууд, дуу дуулж ээж ааваасаа уучлал гуйх гэсэн дуучид, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй бөө болон ламнар, нийгмийн хамгийн хоцрогдсон бүдүүлэг улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг олон улсын дипломгүй хүмүүс, хөдөлмөр хийж нийгэмд тус болохоос зугатаасан бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолч нэртэй хүн төрөлхтний номын соёлыг гутаасан сэхээтэн хүний ямар ч шинж төрхгүй хүмүүс. Энэ хүмүүс худлаа буруу ярьж ард түмнээ оюуны гэмтэлд учруулжээ.

Энэ хүмүүс дипломтой цол зэрэгтэй гэхдээ тэд худлаа мэдлэгтэй нимгэн боловсролтой хүмүүс. Мэдээж бүгдээрээ тийм биш гэхдээ тэдний хэн нь вэ гэдгийг нэрээр нь дуудах амархан.

Хүний биеийг гэмтээсэн хүнийг шийтгэж хорьдог тэгвэл оюуны гэмтэл учруулсан хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? Хэрхэн хашраах вэ?

- Юу мэргэжлийн бэ

- Юу хувийн санаа вэ.

- Юу баталгаатай мэдлэг вэ

- Юу онгод орсон хоосон зүүд вэ.

- Юу ухамсарт бүтээл вэ

- Юу хоосон галзуурал вэ.

Ялгаж хэлэх байгууллага алга. Бурхан шашны гүн ухаан ч гэх шиг шинжлэх ухааны үндэслэлтэй бурханы сургааль ч гэх шиг жинхэнэ хөөсөрч байна шүү дээ

Монголын хамгийн том оюуны гэмтэл учруулсан арга хэмжээ бол энэ зун ШУА-ийн зохион явуулсан Буддизмын олон улсын хурал. Хүн төрөлхтөний бүтээн байгуулсан шинжлэх ухаан буюу сайэнс гэдэг чинь ерөөсөө бурхан шашинтай таарахгүй дэндүү их ялгаатай шүү дээ. Яагаад ШУА-ийнхан мухар сүсгийг албан ёсоор зарлаж мэдлэг боловсролыг уландаа гишгэв ээ.

Социализмын үед Орос оронд доктор болцгоосон өвөгчүүд бурхан шүтэж болноо. Харин ирээдүйн хойч үеэ битгий мухар сүсэгтүүлээ ч. Буддизм бол шашин болохоос биш мэдлэг биш боловсролоос бүр ч хол шүү дээ. Далай ламын зураг өлгөсөн төрийн сайдууд, Бурханы зураг хөрөг аравнайлсан хоосон бизнесмэнүүд, мухар сүсэгтэнүүдийн бичсэн номын шахаанд орсон номын сангууд, гадаад нэртэй фэнгшүй, эзотерик, парапсихолог, энергийн төв гээд л бүгд оюуны гэмтэл зохион явуулагчид.

Оюуны гэмтэл учруулагчидын дүр төрх нүүр царай ямар вэ гэхээр мэдээж нийтлэг төрх бий. Өмсөж зүүсэн хувцас хунараар ялгарах гэж оролдоно. Ямар ч л гэсэн тэдний нийтлэг төрх бол Өрнөдийг муулж Дорныг магтана. Өрнөд гэдэг чинь Европ л биздээ. Гэтэл Европоос эмнэлэг ирсэн шүү дээ, Европоос техник технолог ирсэн шүү дээ, Европоос арван жилийн сургуулиас эхлүүлээд их дээд сургуулийн ойлголт ирсэн шүү дээ. Европоос л урлаг ирсэн шүү дээ. Европоос л уран зохиол ирсэн шүү дээ. Европоос л мэдлэг боловсрол ирсэн шүү дээ. Одоо тэгээд энэ бүгдээс татгалзаад Дорно яриж мухар сүсэгтэх гэж үү? Дорныг яригчид цаанаа бол мэдлэг боловсролоос хөндийрүүлэх гэсэн адгийн хүмүүс.

Оюуны гэмтэл учруулагчид худлаа яридаг. Хамгийн том оюуны гэмтэл учруулагчид ардчиллын үед ардчилал ярьж эхэлсэн нэр ус бүхий хүмүүс. Тэд ардчилал нэрийн дор боловсролын системийг нурааж багш нарыг эрт тэтгэвэрт гаргасан. Ардчилал яригчид номын хэм хэмжүүрийг алдагдуулж түүхийн худлаа ном бичиж миний дүү энэ номыг унш гэж худлаа орчуулж алдаатай номуудаа шахаж тараагчид. Алдаатай худлаа номуудаа тараагчид намын гишүүддээ бас гэр хороололд хүртэл номоо тараалгана. Мухар сүсгийн номоо тараагчид наадмаар цагаан сараар номоо тараана. Мөнгө шаардана.

Оюуны гэмтэл учруулагчид арга билиг, бэлэгдэл гээд л жинхэнэ ам булаалдана. Тэд бүр хоёр дээр нэмэх хоёр яагаад дөрөв гэж зургаа байж яагаад болдоггүй юм гэж омогшиж юм мэддэг хүний дүр исгэнэ. Энэ омогшигчид бага ангийн хүүхдээс долоон дор. Ямар ч хүүхэд хоёр дээр нэмэх хоёр хариу хэд вэ гэвэл бүгдээрээ дөрөв гэж хариулна.Энэ бол хүн төрөлхтөний арифметик. Арифметикийн цаана алгебр, тригонометр гээд л танин мэдэхүйн олон ойлголт бий.

Монголын ламаасаа авахуулаад бөөгийн профессор хүртэл тэдэнд ямар математикийн ойлголт байх биш. Гэтэл математикийн тусламжтайгаар барьж яваа гар утсаа зохион бүтээгдсэн гэдгийг тэд ямар мэдэх биш. Аягүй бол гар утсыг нэг бөө эсвэл нэг буддын шашинтан мэргэлээд л зохиочихсон гэнэ биз дээ. Оюуны гэмтэл учруулагчдын хамгийн их нөлөөтэй маш том гэмтэл учруулагчид их дээд сургуулиудад нийгмийн салбарт ажиллацгаана.

Тэдний бичсэн түүхийн, сэтгэл зүйн, философийн нэртэй сурах бичгүүд бол ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэсэн үг. Худлаа орчуулсан, буруу ойлгосон, ерөөсөө ойлгоогүй зөвхөн өөрийнхөө дутуу боловсролоо нууж хаасан хүмүүс Англи хэлнээс ном орчуулах байтугай номын зөвхөн гарчиг зөв орчуулж чадахгүй.

Оюуны гэмтэлд учирсан хүмүүс гэж нөгөө талд төөрөгдөлд орсон хүмүүс ямар шинж төрхтэй вэ? Тэдний нийтлэг хэлдэг зүйл бол манай багш хэлсэн юм чинь яаж худлаа байх вэ гэнэ. Тэр хүн чини мууч гэсэн их сургуулийн профессор шүү гэнэ. Ерөнхийдөө багшийнхаа өөдөөс үг хэлэхээс айдаг хүмүүс. Оюуны гэмтэлд орсон хүмүүс маш их айдастай. Тэд буруу зүйлд үнэмшсэн гэдгээ ойлгоогүй. Оюуны гэмтэлд учирч буй хүмүүс эрх чөлөөтэй болж чадаагүй хүмүүс. Тэд ухамсар гэдэг зүйлийг эзэмших боломжгүй гэдэг ухамсартай болж чадаагүй хүмүүс. Тэдний хувьд бүх зүйл ингээд өнгөрсөн.

Хүн ерөөсөө өөрчлөгдөхгүй гэж оюуны гэмтэлд орцгоосон. Хүн бүр амьтан чанартай төрдөг хэдий ч хүн чанартай болохын тулд сайныг суралцах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй хүмүүс бол оюуны гэмтэл учруулж нийгмийн хорт эрээн могойнууд. Тэдний ихэнх хэдийний намын эсвэл сонин сэтгүүлийн эсвэл нэг улстөрчийн цаашлаад гадны компаниудын бууны нохой болцгоожээ.

Монгол хүмүүсийг идэвхгүй өөртөө итгэлгүй соёлгүй боловсролгүй хэмжээнд барих даалгавраа оюуны гэмтэл учруулагчид амжилттай биелүүлсээр. Оюуны гэмтэл учруулагчидтай далд бас ил тэмцэх хариуцлагатай цаг ирсэн гэдгийг ойлгож нэгэнт үүссэн нөхцөл байдал иргэн бүрийн сонор сэрэмжийг шаардана.

 

Соён Гэгээрлийн ЦАГ ТӨР сэтгүүл