Дарханы МАХН-ын дарга Б.Бат-Эрдэнэ гэгч алдарт Дашуудын” бууны нохой” болох нь батлагдлаа
2016/05/18
Өчигдөр буюу 5 сарын 17 -нд Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооноос сонгуульд өрсөлдөх нам болон нэр дэвшигчидын нэрсийг зарласан юм. Гэтэл маш хачирхалтай үйлдэл болж Дарханы МАН-аас нэр дэвшигчидтэй ижил нэртэй овогтой хүмүүсийг МАХН-аас нэр дэвшүүлсэн нь ил болсон юм.
- 10 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Батжаргалын Батболдтой
-
МАХН- аас нэр дэвшигч Адъяасүрэнгийн Батболд гэгчийг
- 13 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ганболдын Алтантуяатай
-
МАХН- аас нэр дэвшигч Цэрэндоржийн Алтантуяа гэгчийг
- 16 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Гомбожавын Эрдэнэбаттай
-
МАХН аас нэр дэвшигч Гомбожавын Эрдэнэбат гэгчийг нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн
- 4 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Түвдэндоржийн Ганболдтой Амар овогтой Ганболд
- 8 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Насанбатын Батсайхантай Чимэдцэрэн овогтой Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн боловч сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
-
Дарханы МАХН-ын дарга гэгдэх Б.Бат-Эрдэнийг гэр бүлийн нам байгуулсан, алдарт Дашуудын гарын хүн болсон гэж сошиал ертөнцөөр шуугиж байсан нь ийнхүү батлагдаж эхлэж байна. Энэ байдлаараа УИХ- ын сонгуульд МАХН- аас нэр дэвшихээр яригдаж буй гэгдэх Ж.Сүхбаатар, Б.Тулга, С.Ганбаатар нар Дарханы Дашуудтай нийлж улс төр хийх нь уу гэж харагдаж эхэллээ.
Зочин · 2016/05/18
МАХН МАНДАХ БОЛНО УРИА
Зочин · 2016/05/18
МАХН ЫН НЭР ТӨРД ИНГЭЖ БҮДҮҮЛЭГ ХАНДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ХАТУУ АНХААРУУЛЖ БАЙНА ХАРИНЧ МАНХ ЫН АЖИЛ САЙН ЯВАГДАЖ БАЙДАГ ШҮҮ МАНАЙ ДАРХАНЧУУД АМ САЙТАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ
took · 2016/05/18
Ene ch hecuu nuhurd oo.....