Хэвлэл мэдээллийн салбарын “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын Удирдамж
2013/09/13
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ЫН
Удирдамж
Монгол Улсад “ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙН” салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам ”10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
НЭГ. Нийтлэг үндэслэл:
“Урлагийн их наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагч урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт. Энэхүү урлагийн их наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр нь болж тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдах юм.
ХОЁР: Хамрах хүрээ
Нийслэл хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа эрхэлж буй бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааны төрөл, онцлогоос хамааран Телевиз, Веб сайт, Сонин сэтгүүл, Фм радио гэсэн 4-н төрөлд ангилан өрсөлдүүлэх бөгөөд төрөл тус бүрт нь багийн болон гоцлолын шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулах.
ГУРАВ: Урлагийн их наадмын төрөл
Урлагийн их наадмыг дараах төрлүүдээр зохион байгуулна.
I. Багийн мэндчилгээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүсэл гарал, түүхэн замналын тухай үзүүлэх
II. Дууны төрөл
- Уртын дуу
- Ардын богино дуу
- Зохиолын дуу
- Эстрад дуу
III. Уран уншлагын төрөл - Шүлэг, найраглал
- Богино өгүүллэг
IV. Бүжгийн төрөл - Ардын бүжиг
- Орчин үеийн бүжиг
- Цэнгээнт бүжиг
V. Хөгжмийн төрөл
- Гоцлол хөгжим
- Хамтлаг
VI. Язгуур урлагийн төрөл
- Бий бийлгээ
- Хөөмий
- Исгэрээ
Дөрөв: Хөтөлбөр
Наадмын үйл ажиллагаа |
Болох хугацаа |
Болох газар |
Бүртгэл эхлэх |
IXсарын 14-ний өдөр 12 цагаас |
|
Техникийн зөвөлгөөний анхны хурал |
X сарын 01-ний өдөр 12цагт |
|
Техникийн зөвөлгөөний удаах хурал |
X сарын 10-ны өдөр12цагт |
|
Телевизийн салбарын шалгаруулалт |
X сарын 22-ны өдөр 12цагт |
Монголын Үйлдвэрчний Соёлын Төв Ордон |
Веб сайтын салбарын шалгаруулалт |
X сарын 23-ны өдөр12цагт |
|
Сонин, Сэтгүүлийн салбарын шалгаруулалт |
X сарын 24-ний өдөр12цагт |
|
FМ, Радиогийнсалбарын шалгаруулалт |
X сарын 25-ны өдөр 12цагт |
|
Шилдгийн шилдгүүдийг тодруулах Гала тоглолт |
X сарын 26-ны өдөр 19цагт |
ЗУРГАА: Бусад
- Наадамд оролцогчдын бүртгэлийг 2013 оны 09 сарын 15-ний өдрийн 12.00 цагаас эхлэн
Тусгаар тогтнолын ордоны 1 давхарын 001 тоотод байрлах www.URLAG.mn сайтын байранд хүлээн авна.
- Наадамд оролцогчдын техникийн зөвлөгөөний анхны хуралдаан дээр “Урлагийн их наадмын” нарийвчилсан дүрмийг танилцуулах бөгөөд техникийн зөвлөгөөний удаах хуралдаан дээр наадамд оролцогчдын шалгаруулалтын дэс дарааллын сугалааг явуулна
- Наадамд оролцогчид нь шаардлага хангасан тоглолтын хувцас, хэрэглэл, тайзны чимэглэл, гэрэл шуумыг ашиглаж үзүүлбэрээ толилуулах.
- Наадамд оролцогчид бүртгэлийн хураамжаас 100 % чөлөөлөгдөх бөгөөд өөрсдийн боломжит мэдээ мэдээлэл, реклам зар сурталчилааг олон нийтэд түгээж оролцох.
Жич: Хөдөө орон нутгаас оролцож буй оролцогчид өөрсдийн зардалаар ирж наадамд оролцоно.
- Наадамд оролцогчдын албан ёсны бүртгэлийн мэдүүлгийг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэн гаргах бөгөөд уг мэдүүлгийг наадамд оролцох хүсэлтэй байгууллага хамт олон, хувь хүмүүс 2013 оны10-р сарын 01-нээс өмнө бөглөн зохион байгуулагчдад хүргүүлэх.
- Наадамд оролцогчдын албан ёсны бүртгэлийн мэдүүлэгт бичигдсэн нэр, хувийн дугаар, зэрэг бүртгэлүүд зөрөх, баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн ажилтныг болон байгууллагыг наадмаас шууд хасах хүртэл хатуу арга хэмжээ авна.
- Наадамд оролцогчид нь наадмыг зохион байгуулахтай холбоотой бүх уулзалт, арга хэмжээний эхлэх, дуусах цагийг хатуу баримтална.
- Наадмыг зохион байгуулах явцад гарсан аливаа маргаантай асуудлыг наадмын зохион байгуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн тухай бүртнь шийдвэрлэнэ.
УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС