Тэрбум тэрбумаар нь тойрогт “цацсан” гэгддэг Б.Наранхүү нэр дэвших үү?
2016/05/24
АН-ынхан эрх мэдлээ алдахгүйн тулд янз бүрийн л арга хэрэглэх нь тодорхой болоод байгаа. Тэрчлэн нэр дэвшигчдээ тодруулахдаа дотооддоо нэлээн сайн цэвэрлэгээ хийх янзтай байна. Оффшортонгуудаа нэр дэвшүүлэхгүй байцгаая гээд байгаагийнхаа араас өнгөрсөн дөрвөн жилд нам дотроо нэлээд эсэргүү байр байдалтай байсан нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг ярьцгааж байгаа гэх.
Тэгвэл тэдгээр нөхдүүдийн нэг нь “Мон Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү юм. Бизнесийн салбараас улстөрд орсон тэрээр гишүүний суудал дээр 4-хөн жил суугаад буучих бодолгүй байгаа болов уу. Ер нь Б.Наранхүү гэж хэн бэ гэдэгт багахан анхаарал хандуулаад үзье.
Тэр уг нь МАН-ыг даган намирч явсан түүхтэй. Гэхдээ нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Түүнийг зөвхөн тойрогтой болохын тулд 20 тэрбумыг цацсан гэх мэдээллүүд байдаг. Үнэн худал эсэхийг нь тэр өөрөө тодруулан хэлж байгаагүй л дээ.
Ямартай ч түүнийг хотын дарга асантай халаас нэгтэн, түүний нөмрөөр газрын бизнесийг цэцэглүүлсэн нэгэн гэх тодотгол бас дагаж ирсэн. Түүний мэдэлд Хүүхдийн парк, Бөмбөгөр худалдааны төвийн газар, РЦНК-гийн ойр орчимын газар гээд л Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэд хүрэх газрууд бий гэдэг. Түүнчлэн газартай холбоотой хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)- гийн 1.2 га газрын хэрэг ч түүнд хамаатай. Учир нь 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д түүний “Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай нь гэрээ хийсэн байдаг. Харин хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдсоноор, Б.Наранхүүгийн компаниас газраа авахаар зарга хийж, Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоосон байдаг. Шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ч ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамжийг 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг.
Гэсэн ч “Мон-Уран” ХХК захирамжийг үл тоож ирсэн байдаг. Уг нь тус захирамжид “ҮСАХ” ХХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа “Мон-Уран” ХХК-ийн эд хөрөнгийг тав хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД- ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай хэмээн тодорхой заасан байдаг ч, “Мон- Уран”-аас захирамжийг үл зөвшөөрөн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан байдаг юм. Улмаар асуудал сунжирсаар өдийг хүрсэн. Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ талаар ам нээхдээ “бусад нь буцаагаад өгвөл би ч бас өгнө” гэх агуулгатай үгсийг хэлж, өөрийгөө түмний төлөө гэсэн сэтгэлтэй төрийн түшээ бус хувь эрх ашгаа бодсон нэгэн юмдаа гэж ойлгогдох мессежийг өөрөө л өгсөн удаатай.
За тэгээд яадаг ч байсан тэрээр УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьект болоод 4 жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд түүний нэр холбогдсон саар мэдээллүүд хэвлэлээр цөөнгүй л гарсан байдаг. Ямартаа л гишүүн болохоосоо өмнө Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дамладаг байсан гэх мэдээлэл анхаарал татдаг. Тухайлбал, “Мон-Уран” компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ “Шилмэл шилтгээн”, “Монгол гранд”, “Дунд мандал”, “Сүрэг агт”, “Визамар”, “БНЧ” зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн гэх мэдээлэл бий. Тэрээр компанийнхаа нэрийг сольж “Инвекс” нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримтаар нотлогдож байсан байдаг. Энэмэтчилэн өгүүлбэл Б.Наранхүүгийн бизнесийн замналтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй гарах нь. За харин улстөрчийнх нь замналын тухайд намынх нь нөхдүүд хэлэлцээд, нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх биз ээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/05/24
nice
Дэвшүүлээсэй · 2016/05/24
АН ийм маанагуудаа олноор дэвшүүлээсэй. Тэгээд 2020 оны сонгуулиар газрын хөрснөөс арчигдаасай билээ.
zochin · 2016/05/24
mongiig sain aw yawj yawj tuunii mongo bish
zochin · 2016/05/24
gaigui gesen gazar bolgoniig zarj bayjsan ene hund huuliin hariutslaga gej bhgui yu zarin neg ni algiin chineehen hashaaniihaa gazriig abch chadahgui gazriin albaniihnii hund surtaliig diilehgui baij bh ym