Энэ жилийн сонгууль жижгэрүүлсэн 76 тойрогоор явагдана. Тэгвэл сонгогчид өнөөдрийн байдлаар тойрогоо ч мэдэхгүй байна. Угтаа бол сонгуулийн тойргийг томсгосон бол улс орныхоо хөгжилд илүүтэй түлхэц болох байсан нь тодорхой.

Гэтэл өдгөө нэг дүүргийг хэд хуваачихаж байгаа нь нөгөө жалга довны үзэл улам бүр гарах асуудал сөхөгдөж мэдэхээр байгаа юм. Тухайлбал, Архангай аймагт гурван мандаттай. Архангай аймгийг дотор нь гурав болгож хуваасан гэсэн үг. Энэхүү гурван хэсэгт хуваагдсан аймагт сонсогдсон гишүүн өөрийн тойрогтоо бүтээн байгуулалт хийх гэхэд нөгөөх нь өөрийн тойрогтоо хийлгүүлэхээр зүтгэнэ. Ингэхээр нэг аймаг гурван өөр хөгжилтэй болох магадлал өндөртэй. Үүнийг зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж байсан ч СЕХ-ноос баталчихсан.

Бие даан нэр дэвшигчид хуулийнхаа дагуу өөрийгөө дэмжих 800-с доошгүй иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Энэ цаг үед сонсогчид харин тойргоо мэдэхгүй байгаа нь ажиглагдсан юм. Иймд тойргийн дэлгэрэнгүйг хүргэе.

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сумдыг Говьсүмбэр аймагтай; Нийслэлийн Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороотой; Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 1 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороотой; Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 3 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороотой; Багануур дүүргийн 5 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороотой тус тус нэгтгэн нэг тойрог болгосон юм.