Замын-Үүдийн гааль дээр энэ сарын 25-ны өдөр тагнуул болон хуулийн байгууллагынхан очиж ажилласан байна. Энэ үеэрээ тэд хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан нэгэн иргэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Баттай эх сурвалжийн хэлж буйгаар тус этгээд нь монголчуудын сайн мэдэх олны танил дуучин байсан гэв. Харин хэн гэгч олны танил эрхэм энэ хууль бус хэрэгт холбогдсон бэ гэдэг нь одоогоор нууц хэвээр байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээгээр “Guys” хамтлагийн дуучин , “Айстоп”-хамтлагийн дуучин хэмээв.

Ямартай ч тус хэрэгт холбогдсон эрхэмийг хууль хяналтын байгууллага шалгаж олонд хүргэх биз ээ.

О.Ариун