Централ таурээс бөмбөг илрүүлжээ
2013/09/15
Өнөөдөр өглөө нэлээд их үймээн шуугиантай эхэллээ. Учир нь Төрийн ордоны гадна өнөө өглөө Гал үндэстэн” холбооныхон буун дуу гаргаж, улмаар Төрийн ордонд тэсрэх бөмбөгтэй ордонд нэвтрэхийг оролдсон.
Тиймээс ордоны эргэн тойронд хөл хорио тогтоогоод байсан билээ. Харин тус холбооны заримыг хүмүүсийг УМБГ руу аваачин шалгалт, мэдүүлэг авснаар Байгаль орчны яам болон "Централ таур"-т бөмбөг тавьсан хэмээн мэдүүлж, хууль хяналтынхан цаг алдалгүй шуурхай ажилласаны хүчинд дөнгөж сая Байгаль орчны яаманд байсан бөмбөгийг илрүүлж, тэнд байсан ажилчдыг нэн даруй гаргасан бол "Централ таур"-т байсан бөмбөгийн нь бас илрүүлсэн гэж мэдээлж байна. "Централ таур"-ын подвалд уг тэсрэх бөмбөгийг тавьсан байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн юм. Одоогоор хязгаарлалтын туузыг нь Тусгаар тогтнолын ордон хүртэл татаж, тус хавйин газруудад бэлэн байдал зарлаад байна.