Оффшортон Б.Дэлгэрсайхан хувийн бизнесээ цэцэглүүлэхээр парламент руу зүтгэж байна уу
2016/05/31
“Дорнын говь”-ын Б.Дэлгэрсайхан энэ удаагийн сонгуульд МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр хятадуудтай хамтран “Болд төмөр Ерөө гол” компани байгуулсан бөгөөд Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог. Нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг энэ ордын хүдрийг тэрбээр ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг байна.
Ингэхийн тулд Хятадын хил рүү 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьсан. Түүндээ зориулж 20 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай аж. Гэхдээ хилээр гарахдаа бол багахан хэмжээний даацтай гэсэн хуурамч баримт бичиг бүрдүүлж, татвараас булттдаг ажээ. Эл асуудлыг нь цагдаагийнхан шалгаж байсан ч түүнд хариуцлага тооцуулж чадаагүй.
Хятадуудтай хамтран ажиллаж, монголынхоо баялагийг урагш зөөснийхөө хүчинд дэлхийн баячуудтай эн зэрэгцэхүйц амьдарч, мөнгөнийхөө хүчээр улстөрд орж яваа юм. Мэдээж тэрбээр парламентад орж чадвал, өөрийн бизнест ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хятад найз нартай ээлтэй ажиллах байх.
Стратегийн ач холбогдол бүхий орд ашиглаж, орлого ашгийг нуусан Б.Дэлгэрсайханыг Монголын төр шийтгэж чадаагүй өдий хүрсэн. Тэр мэдээж мөнгөтэй учраас түүнд хууль үйлчлэхгүй юм билээ. Ямартай ч өнгөрсөн хугацаанд “Дорнын говь” компани найдвартай татвар төлөгч, сайн экспортлогч, оны шилдэг бүтээн байгуулагч, орон нутгийн шилдэг хөрөнгө оруулалагч гэх зэрэг шагналыг түүсээр ирсэн. Гэвч энэ шагналын ард Монголын их баялгийг боловсруулалтгүй түүхийгээр нь агууламжийг нь, эзэлхүүнтэй нь нуун дарагдуулж гаргасаар байдаг нь харамсалтай.
Тэгвэл үүнийг улстөрчид яагаад сайшаан магтаж, шилдгээр тодруулаад байна гэвэл тэдэнд татвар төлдөгт хамаг учир байгаа юм. Улсад ихээхэн хэмжээний татвар мөнгө орж ирж л байвал олгиархуудын аз болдог байх нь байна. Татварын мөнгийг тэд захиран зарцуулж, дур мэдэн үрдэг учир.
Монголоос оффшор бүсэд мөнгө хадгалсан 49 хүний нэрний тэргүүн эгнээнд энэ Б.Дэлгэрсайханы нэр яваа. Гэтэл тэр намын дэмжлэгээр, УИХ-д нэр дэвшихээр болсон байгаа юм. Мэдээж мөнгө зарж, намдаа мөнгө цацаж, УИХ-д орно, орсон даруйдаа зарлагаа хэд дахин нөхөж улсын хөрөнгөөс олж авна. Мөн оффшортон эрх мэдэлтэн найзуудтайгаа хамтран хятадуудыг дэмжиж монголын баялагийг мөнгө болгоод хувааж иднэ. Ийм байдлаар ажиллах гэж л монголын баячууд парламент руу юу ч хайрлахгүй зүтгэж байна.Тэдний нэг нь Б.Дэлгэрсахайхан биш гэх баталгаа алга.
Н.Чимэг
ZOCHIN · 2016/06/02
BAYARTSOGT GD HAMGIIN SAIN OFFSHORCHIN DEVSHIJ BAIHAD YAGAAD BGUI GEJ VE
Зочин · 2016/05/31
Төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал ландаг батцэнгэл нар ичиж амьдар шоронгийн гомо нар
Гишүүн · 2016/05/31
Энэ худал мэдээллээс болж энэ хүн доош нь орчино гэж байхгүй ээ. Илүү ихийг хийж өөрийгөө харуулаарай.
Сүлдээ · 2016/05/31
Болд төмөр - Ерөө гол компанийн хүчээр УБТЗ хямралын үед гайгүй гарсан шүү дээ хэрэв тэдний ачаа байгаагүй бол УБТЗ будаа болох байсан Яагаад гэвэл оросууд нь УБТЗ д транзит ачаагаа одоо болтол өгөхгүй байгаа шүү дээ төмөр замд өмчийн тэгш байдлыг хангахын тулд хувийн ч бай хувьсгалын ч бай Монголын өмч л давамгайлж байвал бид аюулгүй байж чадна шүү дээ Зээл нь хаанахыг байх нь хамаагүй өмч нь Монголынх байгаасай
Ирээдүй · 2016/05/31
БОЛД ТӨМӨР ЁРӨӨ ГОЛ КАМПАНИ нь зөвхөн СЭЛЭНГЧҮҮДЭД төдийгүй Монголчуудадаа хөрөнгө оруулалт ирээдүйн шинэ нийгмийг байгууллахад маналайлагч болжхувийн хэвшлээс анхных гэхдэх төмөр замыг байгуулж байгаад нь хувь хүн болж төрсний хувьд бахархаж байдгаа илэрхийлж байна зүүдэнд зөгнөлд байгаагүй төсөөлөөчгүй гавьяа байгуулж байгаа ноён захирал ДЭЛГЭРСАЙХАНДАА баярлаж явдгаа илэрийлэедээ УЛАМ сайн ухаан гаргаж аюул осолгүй ажлаарай БАЙГАЛААС ургасан аварлийн ээж мод шиг буянд өргөсөн хишгийн шүтээн шүтээн шиг буянаа ард түмэндээ хайрлаж яваарай АМЖИЛТ хүсье
Үүри · 2016/05/31
Энэ мэдээлэл шал худлаа байна.
Зочин · 2016/05/31
Монголдоо зайлшгүй ашиглахулс орныхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хувь хүн болоод аж ахуйн нэгж байгуулага явуулах эрх үүрэгтэйэнэ үүргээ биелүүлэхийн тулд маш өндөр хариуцлагыг хүлээж эрүүл орчинаюулгүй байдалд байгаль орчноо эх дэлхийгээ хайрлан хамгаалж үндэсний аюулгүй байдлыг хангаж ухаж төнхсөнч эргээгээд бүрэн бүтэн нөхөн сэргээлт хий ажиллах ашиглах шүүдээ дур нь хаядаг асуудал байхгүй гэдгийг энэ кампаний удирдлагууд маш сайн ойлгодог учираас жилд нөхөн сэргээлтэнд их хэмжээний хөрөнгө хаядаг юм байна лээ нутгийн иргэд ч хөөр болгож ярих зуураа амь амьдралаач дурсаж өлмөн зөлмөн явдаг байсан одоо хоол ундтай гэдэс цатаглан сэтгэл санаа сайхан л байна Сэлэнгэ нутаг хөгжхөөсөө гадна МОНГОЛЫН хүн амыг тэжээж байна.
Хүндэлдэг · 2016/05/31
Дэлгэрсайхан гэж нүнжигтэй залуу шүү. Олон хүнийг ажлын байраар хангаж байгаа, үнэхээр шилдэг хамт олныг бүрдүүлж чадсан чадварлаг удирдагч даа. Дорноговийн нутгийн зөвлөлийг авсанаасаа хойш ч жинхэнэ ажиллана гэдгийг үзүүлж өгч байгаа буянтай хүн дээ. Хэн тэгж өөрийн хөрөнгөөр олон цэцэрлэг сургууль эмнэлэг барих вэ дээ. Гэтэл энэ бүхнийг Дорноговьд хийж олон хүнд буян болж байгаа хүн дээ.
ЗОчин · 2016/05/31
tiimee, mash xudlaa, zovxon 1 taliig todruulbal xarluulax zorilgotoi l zyil bichjee. Setgyylchin yos zyi gej yarix durtai setgyylchid maan mongoor xeden xaltar torgornoos yneniig guivuilsan medeelliig ix taraax bolsnii jishee ene setgyylchin temdeglel bn. Uul uurxai l gexleer dandaa muu muuxai, xobdog shunaxai, ex oronch setgelgyi xymyys ajilladag yum bish. Eroogiin olon orxiig ene uurxai tejeej bgaa shyy. Mal belchix gazargyi l bolloo gesen shyymjlel dagadag yum xarin, gexdee odoo nyydlin mal aj axuigaar xichneen ail orx amijgaatai bxuu ternii orond erchimjsen mal aj axui, gazar tarialan, yildverlelee zereg xogjyylbel xichneen ail orx amjirgaatai bxuu gedgee bodoltsaox tsag bolson bn.
Чинзориг · 2016/05/31
Дэлгэрсайхан шиг жудагтай нүнжигтэй сайн залуу ховор доо. Жинхэнэ уужуухан Монгол эр дээ. Манай Цагдаагийн сургуулийг онц төгссөн цөөхөн хүний нэг.
Зочин · 2016/05/31
Сайн хүн шүү дээ. Залуу үеийнхнийхээ боловсролд дэмжлэг үзүүлж хичнээн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж, хичнээн хүний ирээдүй амьдралын баталгааг бий болгож, хичнээн хүн энэ хүний компанид ажиллаж, хичнээн айл энэ хүний буянаар амьдралаа авч явааг мартаж болохгүй шүү. Эх орондоо төмөр ган үйлдвэрлэх зорилго нь сонгуультай давхцаж гарч ирсэн юм биш ээ, аль 3-4 жилийн өмнө ийм зорилготой байгаа гэж сонсож байсан. Сайн хүнийг хичнээн муу хэлэвч сайн үйлээ хийсээр л явах нь тодорхой.
Сайн хүн · 2016/05/31
Sain yum ih hiisen, buteen baiguulalt hiisen ajliig ni yagaad durdahgui bgaa yum be. Sain yavaa negendee saad buu bol.
Зочин · 2016/05/31
Delgersaikhan shig hudulmurch hvniig demjij bna.
Гансүх · 2016/05/31
Busnes hiij chaddag huniig ingej hudlaa muulah hereggui. Ulsad hamgiin ih tatvar tuldug ehnii 10 company.d bagtdag ih ailiig udirdaj yavaa hun.
Зочин · 2016/05/31
Дэлгэрсайхан шиг тосон чөмөгтэй, нүнжиг шингэсэн сайн залуу ховор доо. Пантиин Ганхуягийн хар пиар эхэлж байгаа нь энэ бичсэн юмнаас харагдаж байна. Дорноговийнхон бидэнд төдийгүй Монгол улсад их л хэрэг болох хүн гэж үздэг. Бүү шантраарай. Амжилт.
Миний бичсэн ... · 2016/05/31
Dornogovivaimgiin odoogiin zasag darga P.Ganhuyagiin songuuliin ajil ehlej ee. Ogloo bolgon orsoldogch naraa muulsan medeelel tsatsuulj bn. Yag unendee ooroo ajillaj bga ene heden jil yu hiiv. Oron nutagt gazriin naimaag gazar avhuulj, aimgiin orlogch hiij bsan J.Galbadrahiin karmand bagtan amidarch irlee. Galbadrah ni tosviin hamag mongiig karmalj ANU-d hurtel suraltsaj amjlaa. Tuunii surlagaas bolood onoodor aimagt ni shine toroh emneleg, 150 huuhdiin tsetserlegiin barilguud nam zogsood bn. Bas boloogui ee. Zasag darga Ganhuyag ni Tsetsegmaa geh huuhentei yavaldaj odoogiin baidlaar Dornogovi aimgiin zasag dargiin tamgiin gazriin Niigmiin bodlogiin heltsiin dargaar taviad Niigmiin honjliin bodlogiin heltes bolgood bn. Mon Zasag dargiin orlogch Galbadrah ni Mongontsetseg ooroosoo 10 garan duu huuhentei ger buleesee gaduur uchir urguulj odoo aimgiin horongo oruulalt hatoutsan ajiltan bolgood, durtai ued ni gadaad dotood yavuulj 3 huuhedtei ehneree yuman chinee toohgui doromjilj amidarc
Зочин · 2016/05/31
ene hudaldagdsan setguulch VANGA zugnulch yum uu? bichsen zuil n yamar ch barimtgui. tegeh bolno ingeh bolno geed. Yamar hunee medej sudalj baij bichsen n deer bsiim daa. ene Har PR yavuulgi de. Ingej gujirdej boldog yum uu.
Зочин · 2016/05/31
ene hudaldagdsan setguulch VANGA zugnulch yum uu? bichsen zuil n yamar ch barimtgui. tegeh bolno ingeh bolno geed. Yamar hunee medej sudalj baij bichsen n deer bsiim daa. ene Har PR yavuulgi de. Ingej gujirdej boldog yum uu.
t · 2016/05/31
https://www.facebook.com/photo.php?fbid=277150842420667&set=a.269592323176519.1073741827.100003772605876&type=3
Зочин · 2016/05/31
Энэ хүнийг сонгож хэрхэвч болохгүй шүү. Дорноговьчуудаа